8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх долоо хоногоос төрийн байгууллагуудын ажил 08:00 цагаас эхэлнэ

2017-04-13 09:02:00

Нийслэлийн Удирдах зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Ингэснээр энэ сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 1-нийг хүртэл төрийн байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 болж өөрчлөгдөх юм. Шинэ цагийн хуваарь Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 90 орчим төр захиргааны байгууллагад үйлчлэх бөгөөд сургууль, цэцэрлэгт хамаарахгүй аж.

Одоогийн мөрдөж байгаа хуваарийн дагуу Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цаг 07:40, Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн эхлэх цаг 08:00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил 08:30 цагаас эхэлдэг.

Мөн цаашлаад замын ачаалал зэргийг харгалзан томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг судалж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ямар ямар байгууллага вэ нэрийг нь бичээчээ манайх яах болж байнаа
зочин
2017/04/13 202.179.26.139
  • Recent
  • Most Read
  • Most Comment