Замын-Үүдийн хилийн боомт дээр энэ сарын 8-10-ны өдрүүдэд онц ноцтой хэд, хэдэн зөрчил гарсан байна. Хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид хоёр автомашинд ачсан, баримт бичгийн бүрдэлгүй 1700 ширхэг гүйлсний модыг илрүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулахад ХХАА-н сайдын 2015 оны А-90 тоот тушаалын хавсралтын Гадаад хорио цээртэй зүйлийн жагсаалтад орсон дорнын үрэлж эрвээхэй илэрсэн тул тээврийн хэрэгслийг саатуулсан байна.
Түүнчлэн жимсний улаан хачиг илэрсэн 0.8 тонн алимыг хураан авч, цацаг далавчтан илэрсэн илэрсэн төмсийг гүний хяналтад шилжүүлэн, албан шаардлага өгсөн байна. Үүний зэрэгцээ 20 тонн натрийн нитрит буюу химийн бодисыг тээвэрлэх горим зөрчсөн зургаан автомашиныг саатуулж, хуулийн дагуу арга хэмжээ аваад байна.