8o
Улаанбаатар хот
mobile menu

501-ээс доош оноотой айлын хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгоно

2017-04-13 09:29:00

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох асуудал анхаарал татав. Хүүхдийн мөнгөний хамрагдах хүрээг аажмаар 40 хувьд хүргэн, Хүүхдийн мөнгөний хэмнэгдсэн хэсгийг хоолны талон олгох хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөсөн. Одоогоор нийт өрхийн 60 хувийг хамруулан олгож байгаа Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хамрах хүрээг дахин нарийвчилж зорилтот бүлэгт олгох, хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөн олгох шийдвэрийг цуцлахаар төсвийн тодотголд тусгаад байгаа юм. Гэхдээ хүүхдийн мөнгө олгох зорилтот бүлгийг орон даяар явуулсан Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаанд үндэслэн шинэчлэгдэхийг салбарын сайд дуулгав. Өрхийн амьжиргааг 0-1000 оноогоор дүгнэх бөгөөд 501-ээс доош оноо авсан өрхийн 0-18 насны хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ender nastan
501 ch bai 2 ch bai yaj ezen medekh be. Kharakh khungyi , akh duugyi gab gants hkuukhdiig l bAYAN geed khassa Odoo 12 r angia tegse
2017/04/15 103.26.193.142
зочин
Хүүхдийнхээ мөнгийг нөхөж өгөөчээ, худлаа ярьж хүмүүсийг хуураад цайсан гарууд .нүдний булай энэ гишүүд ард түмнээсээ дор ичгүүргүй хүмүүс
2017/04/14 124.158.77.39
ЗОЧИН
ЯАГААД ХҮҮХЭД ЯЛГААД БГА ЮМ ВЭ ХҮҮХЭД БҮРТ ГЭЖ ГАРЧ АМЛАЖ ГАРАА БИЗ ДЭЭ МАН НАМ МИНЬ
2017/04/13 202.9.41.120