8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хүүхэд харах үйлчилгээ"-нд шалгалт хийж эхэлжээ

2017-04-13 10:35:55

УИХ-аас хоёр жилийн өмнө Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, тус хууль өнгөрөгч оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 45 мянга гаруй хүүхдийн 25 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, 1,305 иргэн ажлын байртай болжээ. Түүнчлэн хүүхэд харах хүнгүйн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан 6 мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч тодорхой хөдөлмөр эрхэлж, байнгын орлоготой болсон зэрэг үр дүн гарсан байна.

Харин энэ оны 1-р сарын байдлаар улсын хэмжээнд 818 хүүхэд харах төвд, 5,275 хүүхэд хамрагдаж байна.Тэгвэл эдгээр газруудад нөхцөл байдлын үнэлгээг үндэсний хэмжээнд 2017 оны 04 дүгээр сарын 03-наас 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хийхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл