8o
Улаанбаатар хот
mobile menu

Эх хүүхдийн эндэгдэл буурчээ

2017-04-13 11:14:11

Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд 16542 эх амаржиж, 16642 хүүхэд төрж, мөн нас баралт 3897 болж өмнөх оны мoн үеэс амаржсан эх 2501-ээр, төрсөн хүүхэд 2499-өөр, нас баралт 249-өөр өмнөх оны мөн үеэс буурчээ.

Хүн амын ердийн цэвэр өсөлт улсын дунджаас Улаанбаатар хот болон Баян-aлгий, Дорнод, Ховд, Говьсүмбэр, Увс, Архангай аймагт 0.1-1.4 пунктээр дээгүүр, Орхон аймаг ижил түвшинд, бусад аймагт 0.1-2.1 пунктээр доогуур байна. Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны эхний улиралд 269 болж, өмнөх оны мөн үеэс 158-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 396 болж, өмнөх оны мөн үеэс 95-аар буурсан байна.

Нялхсын эндэгдэл өнгөрсөн гуравдугаар сард 91 болж, өмнөх сараас 7-гоор нэмэгдэж, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 104 болж, 75-аар буурсан бол эхийн эндэгдэл 2017 оны эхний улиралд 5 болж, өмнөх оны мөн үеэс 7-гоор буурчээ. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны эхний улиралд 11543 болж, өмнөх оны мөн үеэс 13810-аар буурахад улаанбурхнаар өвчлөгчид 15526-гаар, сүрьеэгээр oвчлoгчид 130-аар, вируст хепатитаар өвчлөгчид 11-ээр, трихомониазаар өвчлөгчид 44-ooр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Мөн гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 600- гаар, салхин цэцгээр өвчлөгчид 1061-ээр, мөөгөнцрөөр өвчлөгчид 54-ooр, гонококкт халдвараар өвчлөгчид 47-гоор өссөн байна.

Түүнчлэн, Улаанбаатар хотод өггөрсөн гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 234 болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment