Цагдаагийн алба хаагчид хяналтын камер, иргэдийн оролцоонд тулгуурлан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэн ажилласнаар 2017 оны 1 дүгээр улиралд гэмт хэрэг 11.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Тухайлбал: Иргэдийн мэдээлэл, хяналтын камерын тусламжтайгаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаант байрлах гутал засварын газарт 2016 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 06-ны хооронд иргэн Н нь гадны нөлөөтэй нас барж цогцсыг голоор нь нугалж шуудайд хийсэн байдалтай олдсон гэмт хэргийг Э гэгч үйлдсэнийг илрүүлэн ажиллаж байна.
Хяналтын камерын тусламжтайгаар хүн амины хэргийг илрүүлжээ
2017-04-13 11:34:00