8o
Улаанбаатар хот
mobile menu

Улс төрийн хугацаагүй суулт зарлахаа мэдэгдэв

2017-04-13 12:00:14

Монголын Нам Бус Иргэдийн нэгдсэн холбооноос Засгийн газар, улс төрийн намуудад хандаж мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлдлээ  Засгийн газарт хүргүүлэх аж. Харин мэдэгдлийг хүлээн авахгүй бол Монголын Нам Бус Иргэдийн нэгдсэн холбоо бусад улс төрийн хөдөлгөөн,  ТББ-уудтай хамтран энэ сарын 15-наас эхэлж хугацаагүй улс төрийн суултыг хийж, офшорчид авлигачид, газрын наймаачдыг Монгол төрөөс зайлуулах, шударга сонгууль явуулахыг шаардах юм байна.

 Сонгуулийн үр дүнгээр эрх баригч болсон Улс төрийн нам нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх болгондоо ажил үүргээ хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж сольсоор байна. Төрд итгэх иргэдийн итгэл илт суларч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Улс төрийн үзэл бодлоор нь далимдуулан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилгүй, орлогогүй болгож байгаа энэ байдал нь нийгэмд цөхрөл, бухимдлыг бий болгож, иргэдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирох болон төрийн албаны тогтвортой үйл ажиллагаа алдагдахад хүргэж байна.

Иймд намын гишүүнчлэлээр нь төрийн албан хаагчдыг халж өөрчлөхгүй, ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийг улс төрийн үзэл бодол, намын харьяаллаар нь хуваан талцуулахгүй байх, тэднийг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гэсэн нэгэн зорилгын доор хамтран ажиллаж, зохистой хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг шаардаж байгаа илэрхийлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ч
МАН-хуурамч инээмсэглэж гараараа даллаж,нөгөө гараа ардаа ханцуйндаа буу, хутгатай байдаг.
2017/04/17 203.91.117.8
Irgen
Ard tvmeen negdeechee
2017/04/14 202.9.40.253
  • Recent
  • Most Read
  • Most Comment