Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргийн хяналтын цогц систем, эргүүлийн үйл ажиллагаа, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт, хэв журмын урамшилт эргүүл зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Эдгээр ажил үр дүнгээ өгч нийслэлийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр улиралд 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 556 хэргээр буюу 11.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 63.4 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. Гэмт хэрэг буурахын зэрэгцээ илрүүлэлт нэмэгдсэн. Тодруулбал, гэмт хэрэгт бүртгэгдэх үед сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй нийт 2668 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн илрүүлэлт 56.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс илрүүлэлт 3 хувиар өссөн таатай тоон үзүүлэлт байна.
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 11.3 хувиар буурчээ
2017-04-13 12:26:00