Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 364 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 285 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 13 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүнээс сургуулийн насны 3 хүүхэд өртсөн.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдсөн 5 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол бүртгэгдсэн. Тухайлбал, БГД-ийн нутаг Энхтайвны өргөн чөлөөний азмд T.Prius-20 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч хичээлдээ ганцаараа явж байсан 10 настай Х-г мөргөж гэмтээсэн. БГД-ийн нутан Хорооллын эцсийн буудлын замд N.X trail маркийн автомашины жолооч Т нь явган зорчигч хичээлдээ ганцаараа явж байсан 10 настай А-г мөргөж гэмтээсэн.