
Аж ахуй нэгж, албан байгууллагуудын халаалтыг тавдугаар сарын 1-ээс айл өрх, орон сууцнуудын халаалтыг тавдугаар сарын 15-ны өдөр зогсоодог билээ. Тэгвэл энэ жил шаардлагатай гэж үзвэл энэ хугацаанд дулаанаа таслуулахгүй үргэлжлүүлэн авах боломжтой болсон байна. Халаалтаа үргэлжлүүлэн авахын тулд 2017-2018 оны халаалтын улирлын гэрээний хугацаагаа сунгах бөгөөд дулааны эрчим хүчээр хангагдах байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хүсэлтээ гаргаж, хэд хэдэн баримт бүрдүүлэх шаардлагатай юм байна.



