8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Батбаатар: Эхнэр минь амиа алдчихаад байхад нутгийн удирдлагууд ерөөсөө ирж уулзаагүй

2017-04-13 14:13:00

Завхан аймгийн Идэр суманд гуравдугаар сарын 28-ны шөнө төрийн алба хаагч эмэгтэй ажлаасаа халагдсаны улмаас өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Тухайн үед юу болсон талаар талийгаачийн нөхөр  Ш.Батбаатар, нагац ах С.Доржсүрэн нараас тодрууллаа.

Талийгаачийн нөхөр Ш.Батбаатар: Засаг дарга өнөөдрийг хүртэл ирж уулзаагүй

-Тухайн өдөр гарсан хэргийн талаар мэдээлэл өгөхгүй. Талийгаачийг амиа хорлох үед таныг байсан гэж сонссон?

-Миний хань талийгаач С.Тэгшжаргал нь 28 жил Идэр сумын төрийн албанд ажилласан. Гэтэл гэнэт 2017 оны гуравдугаар сарын 14-нд талийгаачийг ажлаас нь чөлөөлж, төрийн албаны хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр С.Нямжав гэх эмэгтэйг ажилд томилсон. Ажлаас халагдсанаас болоод сэтгэл санаагаар унаж ийм үйл явдал боллоо. Тухайн хэрэг гарах үед шөнийн 04.00 цагийн үед бид хоёр гэртээ унтаж байсан. Гэтэл шөнө сэрээд бие засаад ирье гээд гарсан юм. Тэгээд л ийм юм болчихлоо.

-Талийгаач цалингийн зээлтэй мөн таныг дарамталдаг байсан гэсэн мэдээлэл гарлаа?

-Би тэгж дарамталсан зүйл байхгүй. Манайх  зээлтэй байсан нь үнэн. Гэхдээ тэр зээлнээс болоогүй. Би эрхэлсэн тодорхой ажилгүй ч гэсэн модны ажил хийдэг байсан.

-Хэрэг болоход та унтаж байсан юм уу, таслан зогсоох боломж байгаагүй юм уу?

-Бие засчихаад ирье гээд гараад явсаны дараагаар би хэсэг туг хийсэн байсан. Тэгээд сэртэл ийм хэрэг гарсан байсан. Би мод зөөж зардаг ажил хийдэг байсан юм. Тэгээд амбаартаа жоохон бензин хийчихсэн байсан юм. Түүнийг аваад өөр рүүгээ цацчихсан байсан.

-Тухайн хэргээс хойш тус сумын Засаг дарга та бүхэнтэй ирж уулзсан уу?

-Нутгийн удирдлагууд ерөөсөө ирж уулзаагүй. Өнөөдрийг хүртэл чимээгүй байна.

-Та бүхэн  хуулийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Гаргаагүй байгаа. Бидэнд нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан тэр хүмүүст маш их гомдолтой байна. Хоёр охинтойгоо хамт үлдээ, үнэхээр хэцүү байна. Манайх хоёр охинтой. Том охин тусдаа гарсан, бага охин хотод 2 курсын оюутан. Одоо хичээлдээ явж байна. Маш их гомдолтой. Надад өөр хэлэх зүйл алга. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийг хэрэгслээр гарч байгаа мэдээлэл шиг дарамталдаг, өр ширнээс болоод амиа хорлосон зүйл байхгүй. 

Нагац ах С.Доржсүрэн:  Намчирхах асуудлаас болж хүний амиар наадсанд гомдолтой байна

-Талийгаач цалингийн зээлтэй байсан талаар мэдээлэл гарсан. Гол нь амиа хорлох шалтгаан нь юу байв?

-Манай талийгаачид маш их дарамт ирдэг байсан. Засаг дарга Н.Баярмаа манай дүүг “та дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл ажилла, харин таньд цалинг чинь өгөхгүй шүү” гэж хэлсэн гэсэн. Таны ажилласан цалинг таны оронд орж байгаа С.Нямжавт өгнө гэж хэлсэн байсан. Мөн үүнээс гадна манай дүүгийн оронд орсон С.Нямжав “та яв, зайл би ажлаа хийнэ” гэх мэтээр маш их дарамталсан байсан.Миний дүүгийн талаар элдэв янзын ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж байна. Тухайлбал, Сэтгэл санаа нь хүнд галзуу солиотой байсан мэтээр ярьж бичиж байна. Ерөөсөө тийм биш. 20 гаруй жил төрийн албанд ажиллаж байгаад гэнэт нэг өдөр намын нөлөөгөөр халагдах болсоныг дуулаад сэтгэл маш хямарсан. Өртэй байсан учраас амиа хорлосон гэсэн мэдээлэл гарч байгаа. Үүнд, би нэг зүйлийг тодотгож хэлье.Миний дүү өр биш цалингийн зээлтэй байсан. Банкнаас хэн ч зээл авдаг биз дээ. Үүнийг их хэмжээний өр шир гэж бичиж байгаад маш их эмзэглэж байна. 

-Талийгаач амьдралаа ганцаараа авч явдаг байсан гэсэн. Энэ бүхнээс болж амиа хорлосон гэсэн мэдээлэл байна?

-Ганцаараа ажил хийдэг байсан нь үнэн. Гэхдээ үүнээс болж амиа хорлоогүй. Зүгээр хэвийн ажлаа хийгээд явж байсан хүнийг амиа хорлох шийдвэр гаргатал дарамталсан. Амиа хорлох шалтгаан бол намчирхах байдал, ашиг сонирхлын зөрчлөөс болж гарсан эмгэнэлтэй үйл явдал. Талийгаач аль ч  намын гишүүн байгаагүй. Олон жил сумандаа тогтвор суурьшилтай ажилласан. Засаг төр солигдоод АН суманд ялалт байгуулж , өмнөх Засаг даргын хүн гэдэг утгаар хандаж ажлаас нь халсан. Хүнийг ингэж болохгүй ээ, зүгээр мөрөөр ажлаа хийж яваа хүнийг нам засгаар ялгаварлаж, өөрийн төрөл садны хүнээ оронд томилдог муухай жишиг тогтсон байна. Ах дүүсээр ашиг сонирхлын зөрчилтэй. Болдбаатар, Баярмаа, Нямжав гээд бүгд ах дүүс. Тэд асар их дарамт үзүүлсэн. Нямжав өдөр болгон дарамталж сүрдүүлж байсан. Тэгэхээр сэтгэл санаа нь хүнд байдалд орж амиа хорлосон юм шүү. Ажлаасаа халагдаад зээлээ төлж чадахгүйд хүрвэл ах дүү нь төлөөд л болох байсан. 

-Талийгаачийг халагдах болсоныг дуулаад ах дүү, үр хүүхэд, хань ижил нь хэрхэн хүлээж авсан бэ. Сэтгэл санааг дэмжиж тайвшируулж байсан биз дээ?

-Мэдээж сэтгэл санаагаар нь дэмжиж байсан. Бид нар ярьж тайвшируулж байсан. 

-Талийгаач хүнд өвчтэй байсан гэсэн мэдээлэл гарсан?

2016 оны 11 дүгээр сард хотод ирж бамбайн хагалгаанд орсон. Түүнээс өөр ямар ч өвчин байгаагүй. Хотод ирж хагалгаанд ороод нутагтаа буцаж очоод ажилдаа орсон. Энэ зөвхөн дарамт шахалтнаас болж ийм хэрэг гарсан.Талийгаачийг амиа хорлоход нөлөөлсөн маш их дарамт байсан 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Суманд ичихгүй засаг дарга болсон нөхөд ах дүүсээ ажилд авна .Сум хөгжүүлэх , жижиг дунд үйлдвэрийн зээл , ядуурлыг буурлах аливаа хөнгөлтэй зээлийг хамаатанаараа авчихана . Булай зүйл их болондоо .
2019/10/15 202.126.88.44
Зочин
Амиа егүүтгэж ар гэр үр хүүхдүүдээ өнчрүүлж орхино гэдэг бол дэндүү хувиа бодсон үйлдэл.
2017/04/14 182.160.3.167
Zochin
Yamarch daramttai bn amia horloj huuhduudee zovooh esgui. Teneg l b.ada. Huuhduud ni hoishdoo eejiinhee tuhai yrih hetsuu l baih bolov uu
2017/04/13 122.201.31.203
  • Recent
  • Most Read
  • Most Comment