Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд баг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багт тус тус шүлхий өвчин гарчээ.Мөн Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн малчин Н-ийн хотонд “Хонины цэцэг”, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн малчин С-ийн хотонд галзуу өвчний голомт илэрсэн байна. Дээрх газруудад хорио цээрийн дэглэм тогтоосон байна.