8o
Улаанбаатар хот
mobile menu

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэнд гадны 40 төлөөлөгч оролцоно

2017-04-13 15:45:41

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэнд гадны 40 төлөөлөгч оролцоно

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын   20-21-нд "Шангри-Ла" зочид буудалд болно. Уг арга хэмжээг санаачлагч  нь “Би Эм Монголиан Партнерс” ХХК юм. Хамтран зохион байгуулагчаар нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байна.  “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурлын талаар “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн Ерөнхий захирал, "Технологи, хөрөнгө оруулалт Монголд - 2017" ОУ-ын үзэсгэлэн хурлыг санаачлагч Ж.Мядагмаа, “Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн гадаад худалдааны хэлтсийн захирал Н.Энхсайхан, Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, "Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг үзэсгэлэн хуралд  ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй компаниуд уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй мах сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниуд оролцоно. Гадны компаниудын 40 гаруй төлөөлөгч технологио танилцуулахаас гадна Австри, Щвейцарь, Хонгконгоос банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хүмүүс ирнэ. Мөн Монголын уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт голлох салбарын томоохон компаниуд оролцохоор бүртгүүлээд байна.

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017”  шиг нэг дор таван салбарыг хамарсан технологийн олон үзэсгэлэн өмнө нь манай улсад  болж байгаагүй юм. Энэ удаагийн үзэсгэлэн, хурлын хоёр дахь давуу тал нь барууны шилдэг технологиудыг танилцуулахаас гадна хөрөнгө оруулагчидтай холбогдож ажил хэргийн яриа, уулзалт зохион байгуулах боломжийг бизнес эрхлэгчдэд олгоно.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment