8o
Улаанбаатар хот
mobile menu

Ахын хаялга дүүд

2017-04-14 08:00:00

Ахын хаялга дүүд

Хүн ахтай, дээл захтай. МАН-ын албан тушаалын “бялууны хэрчим” үргэлжилсээр байгаа бололтой. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Эрчим хүчний дэд сайд асан Д.Зоригт тун удахгүй томоохон албан тушаалд залрах сурагтай. Д.Зоригт нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр дүүргэсэн. Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, Японы Киюшюгийн их сургуульд Хуульзүйн ухааны магистрт суралцсан нэгэн. Өндөр боловсролтой тэрбээр намын ах нартаа их тоогддогийн тод жишээ нь албан тушаалын томоохон томилгооны сургаар түүний нэр нь дуулддаг. 

Саяхандаа хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдад ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нартай нэр зэрэгцэн “сойгдож”, “Оюутолгой”-н гэрээ хэрхэн зурагдсаныг маш сайн мэдэх, боловсролтой сэхээтнээ салбар яам уруу  нь илгээх нь гэсэн зураглал байсан.

С.Баярын Засгийн газрын үед Д.Зоригт танхимынхаа хамгийн залуу гишүүн нь байж, “Оюутолгой”-н гэрээ зурагдах үйл явцад оролцсон түүхэн гавьяатай. С.Баяр, Сү.Батболд нарын сонгуулийн зөвлөхөөр ажиллаж явсан Д.Зоригт бүр сайд болохоосоо өмнө Тавантолгой, Оюутолгой төслийн томоохон ажлын хэсгүүдэд багтаж, “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан. Саяхандаа хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдад ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нартай нэр зэрэгцэн “сойгдож”, “Оюутолгой”-н гэрээ хэрхэн зурагдсаныг маш сайн мэдэх, боловсролтой сэхээтнээ салбар яам уруу  нь илгээх нь гэсэн зураглал байсан.

Түүний ажил, улстөрийн амбиц, карьерыг сөхвөл Гадаад хэргийн яам, Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яаманд ажиллаж байсан. “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал. Мөн Эрдэс баялаг эрчим хүчний сайдын алба хашиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн төсөл болон “Тавантолгой”, “Оюунтолгой”-н гэрээг байгуулах ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 

Харин ч намын ах нартаа тоогдоостой, удахгүй томилогдох сайхан чимээтэй аж төрж байгаа аж.

Д.Зоригт МАХН-д /МАН/ 2004 онд элсч, АСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүнээр сонгогдож байсан бөгөөд нам доторх фракцуудын дотор Сү.Батболдын хүрээлэлд багтдаг нэгэн.

Өнгөрсөн сонгуулийн өмнөх сунгаанд намын бага хурлын үеэр заалнаас сонгогдсон Т.Аюурсайханд ялагдаж,  Чингэлтэй дүүргээс УИХ-ын сонгуульд дэвших мөрөөдөл нь замхарсан.

Д.Зоригт улстөр гэхээсээ илүү хувийн салбарт хүч үзэх сонирхолтой хэмээн ярьсан байдаг. Тэгэвч төрийн албыг мэргэшүүлэх, бэхжүүлэх хууль эрхзүйн орчныг боловсронгүй болгох чиглэлээр орон тооны бус зөвлөхөөр ажиллахад бэлэн гэдгээ дурдсан байдаг.

2012 онд МАН сонгуульд ялагдсаны дараа Д.Зоригтыг гадаадад оргон зайлсан хэмээн хэвлэлүүд нэг хэсэг бичиж сурагласан. Энэчлэн байнга санагалзан сурдаг хүмүүсийн нэг гэлтэй.

Д.Зоригт чимээ алдарчихлаа, сураггүй болчихлоо гэх хардах ч үндэслэл алга. Харин ч намын ах нартаа тоогдоостой, удахгүй томилогдох сайхан чимээтэй аж төрж байгаа аж.

Гэхдээ өнөөдөр офшорын тухай хууль батлах, офшор бүсэд данстай гэгдэх хүмүүсийн нэрсийн жагсаалт уртаас уртад хөвөрч, энэ нийгмийн хамгийн хурц сэдэв нь болчихоод байгаа цаг үе. Яалтгүй л түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж тухайн үедээ “Оюутолгой”-н гэрээ байгуулсан хэмээн бараг л бахархмаар үйлс гэгдэж байсан нөхдийн дийлэнх нь офшорчин хэмээн дуудагдаж нэрийнхээ өмнө содон гуншинтай болчихоод байдаг. Тэднийг Оюутолгойгоос олсон их хэмжээний хууль бус орлогоо гадны офшор бүсэд байршуулчихсан гэж хардлага илүүтэй буй.

“Оюутолгой”-н бүлэг ордын зэс, алтны нөөцийн 20 хувийг агуулах хоёр тусгай зөвшөөрлийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт хууль зөрчин “Энтри гоулд” хэмээх гадаадын компанид олгосон “хар данстай”.

Саяхандаа “Чалько”-гийн өрийг дарлаа. Энэ өрийг бие бие рүүгээ чихэн АН, МАН ач тач үзэлддэг.  

Цаг хугацааг ухрааж үзвэл Ерөнхий сайд асан Сү.Батболд, Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд Д.Баярцогт нар 2011 онд “Чалко” компанийн ерөнхийлөгч Лоу Жиан Чуантай гэрээ байгуулж 350 сая ам.доллар зээлж 2012 сонгуулиар “хийсгэчихсэн” л түүхтэй.

МАН-ын чадварлаг залуу лидер, ахын сайн дүү үнэхээр нэр цэвэр нэгэн үү гэвэл бас л үгүй юм. “Оюутолгой”-н бүлэг ордын зэс, алтны нөөцийн 20 хувийг агуулах хоёр тусгай зөвшөөрлийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт хууль зөрчин “Энтри гоулд” хэмээх гадаадын компанид олгосон “хар данстай”.

“Цэвэр агаар” сангийн захирал асан  Н.Хүрэлсүх нягтлан бодогч нартайгаа хуйвалдан их хэмжээний мөнгө  завшиж  хэрэгтэн болсон. Шоронд орсон. Эргэн харахад ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн коксжсон түлш үйлдвэрлэхээр болж байв. “Коксжих түлшний үйлдвэрт төсвөөс нэмж 2.5 тэрбумыг өгсөн нь хэний лобби байв гэхчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригтын хийсэн ажил хэмээн хардаж байсан.  
Учир нь тэрбээр нийслэлийн утаа баяртай гэж хэлэх цаг ирлээ гэсэн мэдээлэл хэвлэлийн хуудсанд тодоор бичигдсэн мөртэй. Ийм л намтар түүхтэй нэгэн эрхэм удахгүй чухал сэнтийд залрах нь дээ.            П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
БУРХНЫ ОРОНД ОЧООД 10 БОЛЖ БАЙГАА ДҮҮГИЙ НЬ ЯСЫГ БИТГИЙ ӨНДӨЛЗҮҮЛ. ЭНЭ БИЧЭЭД БАЙГАА ХҮН ҮР ХҮҮХЭД БАЙДАГ БОЛ ,ҮР ХҮҮХДЭД ЧИНЬ ХАРААЛ ЧИНЬ ХҮРНЭ .бурхан харж байнав .хар энерги чинь эргэж эзэндээ буу
2017/04/18 103.212.117.158
ЗОЧИН
ХУДЛАА ЮМ БИЧИЖ ЗОРИУД МУУЛАХ КОМЕНТ БИЧҮҮЛХЭЭ БОЛИОЧ
2017/04/18 103.212.117.158
ЗОЧИН
СЭТГЭГДЭЛИЙГ СОНГОЖ ТАВИАД БАЙНА. ЗӨВХӨН МУУЛСНЫГ НЬ ТАВЬЖ БАЙНА
2017/04/18 103.212.117.158
Иргэн
Ямарч тохиолдолд шийтгэгдэх ёстой хүн яалт ч үгүй мөн. Өөрөөр хэлбэл шоронд л байх ёстой.
2017/04/16 202.179.31.86
Irgen
Naadah nuhur chin duugee zoliosolj dyygiinhee amiar garch irsen shdee oliggyi amitan baigaa um
2017/04/15 71.218.59.62
GG
GG S.BAYAR BAYARTSOGT EDNARTAI NIILEJ ULSAA ZARCHIHAAD ICHIHGUI GERMAN GARCH ZUGTSAN HYATAD PSDA BGAAMDAA!!! EEJ NI MURUNGUA GEED HUJAA BDAG UURUU HUJAA HELMERCH!!! IIM L BN MAH AH!!!!
2017/04/15 150.129.141.103
GG
S.BAYAR BAYARTSOGT EDNARTAI NIILEJ ULSAA ZARCHIHAAD ICHIHGUI GERMAN GARCH ZUGTSAN HYATAD PSDA BGAAMDAA!!! EEJ NI MURUNGUA GEED HUJAA BDAG UURUU HUJAA HELMERCH!!! IIM L BN MAH AH!!!!
2017/04/15 150.129.141.103
zorigtod
ulsiin mongoor surch ulsiin horongo idsen gahai
2017/04/14 150.129.141.223
харамсаж байна
Оюу толгойг хүний хоол болгосон АН, МАН ын луйварчдын нэг гэхэд л болно. Юуны боловсрол, луйвар хийх л боловсролтой нэгэн.
2017/04/14 66.181.186.127
Зоригт оо
ЭэЭнэ банди хаанаас гараад ирэв Оюутолгойн луйварын гэрээнд. С баяр баярцогт г м. Ах нартайгаа оролцож зурсан байхаа. Эсвэл би мартаад бн уу
2017/04/14 202.70.46.218
ард
Наад новшийн оффшерт овоо юм байгаа шүү. Луйварчдын бууны нохой шүү дээ. Цаазаар авах нэрсийн жагсаалтанд байх ёстой овтшааруудын нэг. Иймэрхүү боловсролтой луйварчид олон болсон цөвүүн цаг иржээ. .!!
2017/04/14 202.70.46.218
Иргэн
С.Баяр,Баярцогт нарын өрөөсөн дугуй.
2017/04/14 182.160.3.167
Том ах
Монголын төлөө цохилох зүрхгүй бол тэр өндөр боловсрол чинь хэнд хэрэгтэй юм бэ
2017/04/14 202.9.41.27
Том ах
Дашдооржын Зоригт чи шорон хүсээгүй бол Монголын төрөөс хол бай, чамайг нэг уучилсан дахин 461-т шидэж болно шүү
2017/04/14 202.9.41.27
Иргэн
Эдийн засаг хямарч, ард түмэн алтан дээр суусан гуйлагчид болоход иймэрхүү боловсролтой, төрийн өндөр албан тушаал хашсан баялаг туршлагатай гэх улсуудын мэдлэг, ёс суртхууны нөлөөлсөн шүү. Ичээч
2017/04/14 202.131.252.217