8o
Улаанбаатар хот
mobile menu

БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгнээсээ буцав

2017-04-14 09:12:00

Саяхан “Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгаагаа танилцуулаад билээ. Тус судалгаанаас харахад "Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь Та энэ оны сонгуулиар ерөнхийлэгч болоосой гэж хүсдэг вэ?" гэсэн асуултад Улаанбаатарт Н.Энхбаяр, Хөдөөд УИХ-ын гишүүн Батлан хамгаалах яамны сайд  Б.Бат-Эрдэнийг хамгийн их дэмжсэн байв. Дунджаар энэ асуулгад Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл гарч ирэх магадлал тун өдөр харагдсан. Харамсалтай нь эрхэм аварга Ерөнхийлөгч битгий хэл УИХ-ын гишүүн Батлан хамгаалах яамны сайдын албан тушаал хашихад ёс зүйгүй нэгэн болохоо харуулаад авсан.Тодруулбал, Энэ долоо хоногийн эхээр ЗХЖШ-ын харьяа нийслэл хотын хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны  хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч, ЗХ-ий 330-р ангийн албан хаагчид амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ үеэр салбарын сайд “таг” чимээгүй, байгаа үгүй нь ч мэдэгдсэнгүй. Дайн дажингүй энхийн цагт цэрэг эрс амиа алдсан энэ хэрэг Батлан хамгаалах яамны  сайд, дарга нар нь хэр хариуцлагатай ажилладагыг бидэнд тодорхой харуулаад авлаа. Тухайн хэрэг гарсанаас хойш хоёр хоногийн дараа Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ хоёр цэрэг амиа алдсан талаар Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж, Ерөнхий сайд уучлалт гуйж харагдсан. Үүнээс өөрөөр салбарын сайд юу ч дугарсангүй. Ядаж талийгаачдын ар гэрийнхэнд эмгэнэл ч илэрхийлсэнгүй. Ийм ёс зүйгүй  салбарын сайд байх уу. Б.Бат-Эрдэнэ сайдын энэ хариуцлагагүй  зан дэлхий нийтэд хэрхэн харагдаж байгаа бол.

Дэлхий нийтэд эрдэнэт хүний амь нас эрсдэхэд салбарын сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар нь маш хурдан хугацаанд гарч ирж ард түмэндээ хандаж мэдэгдэл хийж, уучлалт гуйдаг. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гынь Хе гэхэд  төр барих хугацаанд ард түмнээсээ хоёр удаа бөхийж, нүдэндээ нулимстай уучлалт гуйсан. Тодруулбал, 2014 онд болсон  “Севол” хөлөг онгоцны  осолтой холбогдуулан ард түмнээсээ албан  ёсоор уулчлалт гуйжээ. Тэрбээр төв телевизээр хэлсэн үгэндээ аюул ослоос сэргийлж  чадаагүй, аврах ажиллагааг цаг алдаж эхлүүлсэн зэрэгт эрх баригчид буруутай хэмээн толгой бөхийн ард түмнээсээ уучлалт гуйж байв.

Үүний дараа Пак Гынь Хе Улс төр, авлигын дуулиан шуугианд холбогдоод байх үедээ “телевизээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ өөрийн найз Чой Сүн Силтэй холбоотой дуулиан шуугиантай холбогдуулан дахин уучлалт гуйсан.“Хэрвээ шаардлагатай гэж үзвэл би өөрийн биеэр очин прокуроруудад үнэн зөвөөр мэдүүлэг өгөх болно” гэж тэрбээр хоолой зангируулан хэлж байсан нь улс төрч хүнийхээ хувьд хэр ёс зүйтэйгээ харуулаад авсан. 


Үүнээс гадна Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мөн л ард түмнээсээ уучлалт гуйж байв. Шон Спишер “Дэлхийн II дайны үеэр Адолф Гитлер ч химийн зэвсэн хэрэглэж зүрхлээгүй” гэж мэдэгдсэн нь нэлээд дуулиан тарьсан. . Уг мэдэгдлийн дараахан олон нийт хэвлэлийн төлөөлөгчийг “ямар ч мэдлэггүй” нэгэн хэмээн шүүмжилж байв. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч шуурхай ажиллаж,  “Би химийн зэвсгийн тухай ярихдаа алдаатай харьцуулалт хийлээ. Энэ бол миний буруу. Дахин ийм үйлдэл давтахгүй болно” гэж мэдэгдэж, толгой бөхийн уучлалт гуйсан. Энэ мэт ард түмнээсээ уучлалт гуйж байсан дэлхий нийтийн улс төрчид маш их байгаа. Ер нь бол Б.Бат-Эрдэнэ сайдыг толгой бөхийж уучлалт гуй гэж байгаа юм биш. Гэхдээ салбарын сайдын хувьд шаардлагатай цаг үед шуурхай ажиллаж ард түмэндээ мэдэгдэл хийж байх ёстой.   

 Б.Бат-Эрдэнэ сайдын ажилаа хүлээн авч, тамгаа гардаж авах үедээ “Батлан хамгаалах салбар бол маш чухал салбар. Эх орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолтой салшгүй холбоотой чухал салбар. Хариуцлагатай салбарын сайдаар томилогдсондоо баяртай байна. Хууль зүйн шинэчлэлийг үргэлжүүлж улам төгөлдөржүүлж ажиллах болно. Энэ салбарт элэгтэй хүний хувьд хийх олон ажил миний өмнө байна. Цаашдаа салбарынхантайгаа гар нийлэн Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө хамтдаа зүтгэнэ" хэмээн хэлж байсныг тод санаж байна. Таны энэ байдлыг харахад юун “Хариуцлагатай салбарын сайд” вэ. Зүлэг ногоон дэвжээнээ  эр бярыг уралдуулан барилдаж, ард түмний хайрыг хүртэж явсан сайхан цаг үе таньд байгаа. Гэхдээ одоо таньд алдах эрх байхгүй шүү.Олон аав ээжүүд хайртай үр хүүхдээ “Таньд даатгаж, эх орны хүү болгосон шүү” Эрхэм сайд аа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Эх оронд аюул учирвал ингээд л таг дуугүй байх уу. айннн
2017/04/16 202.179.31.86
Иргэн
Хүний амийг тоохгүй байгаа юм чинь эхнэрээс салах ёстой түй чорт байлгүй. Мөнгө хялайлгах бүүрч түй чорт байхаа.
2017/04/16 202.179.31.86
Иргэн
Ноцолдохоос өөр юм мэдэхгүй амьтан шүү дээ. Юу хийх, яахаа мэдэхгүй л байхгүй юу.Одоо огцорох хэрэгтэй . Хүний амь эрсдээд байхад гөлийчихээд байгаад байдаг. Ийм л хүнээр МАН сайдаа хийлгэж байна даа
2017/04/16 202.179.31.86
зэв
Тэгээд бас ерөнхийлэгч болох санаатай Армид адгийн гоожуур хүртэл худлаа ч гэсэн буруугаа хүлээж ёсолдог юм шүү Иим ч хүнээр сайд хиилгэх гэж дээ Хэрэв Лу Болд байсан бол тэр ухаатай хүн аль хэдийн
2017/04/15 203.91.117.8
deslegch
ajiaa medehgui yum chin yaj ajillaj chadah yum be??ene mangar har byar chadal muu amitadiig l barij unagaj bsnaas uur yu chadah be
2017/04/15 122.201.22.120
ЦЭРЭГ
ОГЦОР
2017/04/15 202.179.26.199
Зочин
Огцоор, Хүний ам нас тийм ҮНЭГҮЙ болсон уу
2017/04/15 139.5.219.195
Зочин
Өмнөдэлгэрт 8ангиа муу дүнтэй төгөссөн. Бас 3 хүүхэдтэй эхнэрээ хаяад энэ эхнэртэйгээ суусан шүү. Тэр эхнэр хүүхэддэ 5 төгрөг ч хялаалагдаггүй нарийн амьтан гэсэн.
2017/04/15 103.212.117.253
Монгол
Уучлалт гуйна гэдэг Ухаантай хvний хийдэг vйодль болохоос манай мангар Аваргын хийх зvЙорк биш байхоо
2017/04/15 98.151.55.255
Иргэн
Бас хар ухаанаараа л явдаг байх даа.
2017/04/15 61.175.236.22
Zochin
Huduunihun yahaaraa baterdenig demjeed bgdin boldoo erunhiduu hetsvvhen amitan da salbar udirdaad yawj chadahgvi hvn yaj uls ornig udirdaj chadhaw de uuchlalt ch bhgvi yadahdaa emgenel ch bhgvi
2017/04/14 202.70.46.220
Монгол улсын иргэн
Батлан хамгаалахын сайд болоод юу хийв энэ салбарт ямарч мэдлэггvй хvн чинь юу хийж чадахав дээ ядаж л уучлалт гуйж чадахгvй бол эмгэнэл илэрхийлж сурал даа хvний амь насны толоо хариуцлаггvй огцор
2017/04/14 202.9.41.119
Ахорссөа
Хэлж байгаа үгээр нь биш хийж байгаа үйлээр нь хүнийг дүгнэж сур монголчууд минь
2017/04/14 66.181.179.248
Зочин
ЗХЖШ-ЫН Удирдлага ажлаа хүлээлгэж өг!
2017/04/14 122.201.21.36
zochin
hairan zaluus ug ni bol said ogtsroh oystoi matriin nulims unagaj bhaar
2017/04/14 49.0.214.13
Tumur
Said ogtsoroochee hairan zaluus
2017/04/14 202.9.40.253
иргэн
Том ярьсан хоосон толгой, гүндүүгүй царайлсан шахааны наймаачин
2017/04/14 66.181.180.205
zochin
Ene neg muu sanaani uur umhii har ard tumnii genen tsailganiig ashiglaj amidardag ogtsor buhuu barild mangaraa
2017/04/14 122.201.22.27
Шаардлага
Ахлагч Бат-Эрдэнэд шийтгэл оноох ёстой. Цолыг нь хураа. Бөхийн цол нь багадах биш.
2017/04/14 73.162.217.93
baagii
ene hunii said hiine gej yu bsan yum sandliin bogloos. hov hooson tolgoi judaggui mulguu hii demii alban tushaald shunaal hol sail hiih yum ih bna daa humuus yagaad iim setgelgui bdag yum bol .
2017/04/14 139.5.217.165
zzzz
yamarch medleggui huvia bodson muu hun bna. judaggui uviahui buruu sehsen bulguu tolgoi medrjgui alban tushaald shunasaj bgaarjoihon gesen hun hundleh es zuid suralch ih muuhai hun bn hiih yum ih bn
2017/04/14 139.5.217.165
Дорж
Батэрдэнэ бол хамгийн хувиа бодсон олиг муутай хүн дээ.ардын хүүхдийг тайван цагт аллаа шүү дээ .одоо болоо шүү. Сайн дураараа огцор. Тэгвэл ард түмэн хүндэлнэ.ёс зүйгээ бод доо
2017/04/14 203.91.115.38
иргэн
уугаасаа жудаггүй хүн гэж л ярьдаг юм байна лээ ш дээ.
2017/04/14 115.187.88.2