Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 17 настай хүү төрсөн эцгээ хөнөөсөн хэрэг гарчээ. Шалтгаан нь хүүгийн аав М эхнэр болон хүүгээсээ тусдаа амьдарч өөр хүнтэй гэр бүл зохиосонд нь дургүйцэн уурлаж сэтгэл нь унан ийм хэрэг үйлджээ. Хэрэг гардаг орой хүүгийн ээж төрсөн өдрөө тэмдэглээд явсан хойгуур аав нь гэртээ ирсэн байж. Хүү орой гэртээ ирээд аавтайгаа хэрэлдэж улмаар хутгалсан байна.Хэргийн газарт цагдаа нарыг ирэхэд сэжигтэн Б оргон зайлсан байж. Тэрбээр цагдаад мэдүүлэхдээ “Болсон явдлын талаар санахгүй байна. Аавыгаа хөнөөснөө мэдээд маш их айж балмагдсан. Яах учраа олохгүй цагдаад дуудлага өгөөд айсандаа зугтаасан” гэжээ.
17 настай хүү төрсөн эцгээ хөнөөжээ
2017-04-14 12:10:33