8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Элдэв-Очир:Офшор хадны мангаа гэсэн дүр зургийг гаргаад ирчихлээ

2017-04-14 12:12:00

Л.Элдэв-Очир:Офшор гэдэг хадны мангаа гэсэн дүр зургийг гаргаад ирчихлээЛ.Элдэв-Очир: Офшорын тухай хууль эрчимтэй хэлэлцэгдэж,  эцсийн хэлэлцүүлэгтээ орж байна. Энэ хууль нийгмийн захиалга гэхээсээ илүүтэйгээр цөөхөн зохион байгуулалттай хүмүүс улстөр, популизм болгож байгаа. Энэ асуудал дээр миний нэр дурдагдаад явж байна. Тийм учраас намын бүлгийн хурал дээр энэ хуулийг хурдавчилья, хуулийн зохицуулалтыг бий болгоё гэсэн санал хэлж байсан. Үүний дагуу манай ажлын хэсэг маш шуурхай ажиллаж эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр оруулж ирж байгаад баяр хүргэе. Энэ хууль нэлээд маргаан дагуулсан хууль болох байх. Хамаарал бүхий этгээдүүд, хөрөнгө оруулагчтай холбоотой, хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажиллах, төсөв санхүү хэрэгжих шатандаа маргаан маш их дагуулсан хууль болж таарах байх. Офшор бүс нь хөрөнгө оруулагчдын таатай орчныг бүрдүүлсэн, татварын хөнгөлөлттэй ийм л бүс. Гадуур ард иргэдийн эсрэг санаатай зохион байгуулж, санхүүжүүлээд, маш олон хүнийг гүтгэж байгаа. 17 тэрбум төгрөгийг аваачаад нуусан гэж байгаа. Би бизнес эрхэлдэг хүн Монгол орныхоо эдийн засгийн тоог мэддэг хүний хувьд итгэхгүй байна. Нэр дурдагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлсэн гэж ойлгож байгаа. Би гэм буруугүй гэдгээ мэдэж байгаа учраас энэ асуудлыг бушуухан зохицуулаад өгөөсэй. Нотлох юмсан гэж бодож байгаа юм. Нийгэмд сонин байдал үүсгээд байгаа. Ард иргэдийг эдийн засаг хүнд нөхцөлд турхираад байгаа улсуудад дэндүү харамсаж байна. Одоо монголчууд хоорондоо уулзахаараа офшорчин царайлчихаад чи мөн том байна аа гэж хүнийг баалж байгаа юм шиг. Ийм л яриатай болчихсон. Офшор хадны мангаа гэсэн дүр зургийг гаргаад ирчихлээ. Зөрчилтэй улсууд тайлангаа гаргаад ирэхлээр энэ асуудал цэгцрэх байх аа.     

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зрчин
Хулгай хийснийг мангаа гэхгүй яахав энэ нөхөр их сандарч байнаа
2017/04/16 172.58.19.146
Зочин
Юундаа сандраад байгаа юм.Гаргасан доллараа Монгол руугаа буцаагаад татчих тэгээд болоо.
2017/04/14 182.160.3.167