8o
Улаанбаатар хот
mobile menu

“Аваргыг дагаж аварга болоорой, бидний дундаас олимпийн аварга төрөх болтугай”

2017-04-14 14:06:59


ОБЕГ-ын дарга, бригадын генрал Т.Бадрал өнөөдөр зарим анги байгууллагын үйл ажиллагаатай танилцан ажиллаж байна.

Тухайлбал, үдээс өмнө “Аврагч”  биеийн тамир, техник-спортын хорооны үйл ажиллагаатай танилцлаа.

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны баг тамирчид тив дэлхий, олон улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж, олон улсын тавцанд Монгол Улс төдийгүй Онцгой байдлын албаны нэр хүндийг өндөрт өргөж явна.

“Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо нь Онцгой байдлын албаны албан хаагчдын бие бялдрын түвшинг дээшлүүлж мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, гал унтраах техникийн олон төрөлт ёпортыг хөгжүүлэх, их спортын төрлийн тамирчдыг бэлтгэх зорилгоор 2009 онд МУ-ын Шадар сайдын 08 дгуаар тушаалаар байгуулагдсан ОБЕГ-ын харьяа Аврагч” биеийн тамир, спорт хороо үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2011 онд өөрийн барилга байгууламжийг барин ашиглалтад оруулж, улмаар 2016 онд МУ-ын Засгийн газрын 70 дугаар тогтоолоор “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо болон бүтэц, үйл ажиллагааны хувьд өргөжөөд байгаа юм.

“Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны дарга,  үндэсний бөхийн Улсын аварга, онцгой байдлын хурандаа Г.Эрхэмбаяр баг тамирчдаа төлөөлөн хэлсэн үгэндээ, “Тус хорооны бүтэц бүрэлдэхүүн, орон тоог нэмэгдүүлэх, тамирчдын спортын амжилт гаргах нөхцөл, боломжоор хангах, бэлтгэл, сургуулилт хийх бааз бүрдүүлэхэд анхаарч, дэмжлэг туслалцааг үзүүлэн ажилладаг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал болон удирдлагууддаа талархал илэрхийлье” гэлээ.

Мөн тэрээр, тус хороо нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Онцгой байдлын албан хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийг мэргэжлийн түвшинд хүргэн олонулсын ИНСАРАГ багийн бүрэлдэхүүнд багтан оруулах, их спортын тамирчдыг олон улс, тив, дэлхий, олимпийн наадамд оролцох, амжилт гаргах зорилтыг тавин ажиллаж байна” хэмээн онцолсон юм.

Тус спорт хорооны баг тамирчид 2013 онд БНСУ-ын Женжү хотноо зохиогдсон гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ-ий довтолгооны шатны төрөлд 13,82 секундын амжилт, байлдааны тархалтын төрөлд 33,84 секундээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон, 2014 онд Казакстаны Алмата хотноо зохиогдсон ГУТОТС-ын ДАШТ-ий 4×100м төрөлд 58,62 секундын амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Мөн их спортын төрлөөр чөлөөт бөхийн тамирчин О.Үйтүмэн, С.Бямбацэрэн нар 2012 оны Лондонгийн зуны олимпийн наадам, жудо бөхийн төрөлд Л.Отгонбаатар, Ц.Цогтбаатар нар 2016 оны Бразилын зуны олимпийн наадамд баг тамирчдаа манлайлан оролцсон.

2012 онд зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний 13 дугаар их наадамд 3 дугаар байр, 2016 оны Монголын бүх ард түмний 14 дүгээр их наадмын өвлийн төрөлд 3 дугаар, зуны төрөлд 2 дугаар байр байрыг тус тус эзэлж байсан юм.

ДАШТ-ээс жудо, самбо бөхийн төрөлд алтан медаль 10, мөнгөн медаль 8, хүрэл 15, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль 12, мөнгөн медаль 4, хүрэл медаль 12 хүртээд байгаа юм.

Энэ үеэр “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны дарга,  үндэсний бөхийн Улсын аварга, онцгой байдлын хурандаа Г.Эрхэмбаяр тамирчидтай үр дүнгийн гэрээ байгууллаа.

Үүний дараа ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тус хорооны баг тамирчдад хандан үг хэллээ.  

“Онцгой байдлын албаны албан хаагчид бол ард түмний өмнө Монголын төрийг төлөөлөн очдог. Тамирчид та бүхний онцлог ч мөн адил тив, дэлхий, олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож гаргасан амжилтаараа улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явдаг.

Хүчний байгууллагууд дундаа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо бол шинэ залуу байгууллага. Гэсэн хэдий ч олон арван жилийн түүхтэй бусад хүчний байгууллагуудтай эн зэрэгцэх амжилтыг гаргаж яваад миний бие талархалтай байдаг. Бид нэг мөрөөдөлтэй, нэг зорилго, нэг сэтгэлтэй байх ёстой. Бидний дундаас тив, дэлхийн аваргууд төрөх ёстой. Токиогийн олимпт амжилт гаргах ёстой. Үндэсний хэмжээний Бүх ард түмний их наадмуудад үзүүлсэн амжилтаа ахиулах үүрэг, хариуцлага бидний өмнө байна. Энэ мөрөөдлийг Та бид хамтдаа биелүүлнэ. Та бүхний бэлтгэл сургуулилтаа хийх танхим, олон улсын тэмцээн уралдаанд оролцох тнөхцөл боломжийг бүрдүүлэх, сургалтын баазыг бэхжүүлэхэд анхаарч ажиллах болно. Энэ бүхний цаана тамирчид та бүхний амжилт гаргах үүрэг, хариуцлага байгаа гэдгийг мартаж болохгүй” гээд “Аваргыг дагаж аварга болоорой, бидний дундаас олимпийн аварга төрөх болтугай” гэсэн ерөөлийг тавилаа.  

Тус хорооны баг тамирчид 2020 оны Токиогийн олимпт оролцох эрхийн төлөө өрсөлдөх, спортын амжилт гаргах бэлтгэлдээ гараад байна.

Улсын аварга, онцгой байдлын хошууч Н.Батсуурь, Улсын заан, онцгой байдлын ахмад Б.Батмөнх, Улсын начин, онцгой байдлын ахлах дэслэгч Д.Анар нарын үндэсний бөхийн тамирчид улсын баяр наадам болон заалны барилдаануудад тогтмол дээгүүр барилдан амжилт үзүүлж байна.

Мөн чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Номин, боксын ОУХМ Б.Мишээлт, хүндийн өргөлтийн ОУХМ Б.Золбоо, буудлагын ОУХМ Г.Баярцэцэг нарын олон тамирчин тив дэлхий, олон улсын тэмцээнээс медаль хүртэж спортын амжилтаа ахиулсаар байна.

Тухайлбал, 2017 он гарсаар боксын УАШТ-ий 56 кг-ын жинд ОУХМ Б.Мишээл түрүүлж алтан медаль, ОУХМ Б.Золбоо, Б.Цэнд-Аюуш нар хүндийн өргөлтийн УАШТэмцээнд түрүүлэн Монгол Улсын рекордыг  эвдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл