8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: Хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхээс татгалзаарай

2017-04-16 09:40:00

Сэрэмжлүүлэг:Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхээс татгалзаарай

Хаврын хуурайшилт ихэссэнээс ой хээрийн түймэр гарах магадлал өндөр байна. Тиймээс анхаарал сэрэмжтэй, дараахь зөвлөгөөг хүргэж байна.

– Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
– түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
– Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
– Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
– Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах,шороон зурвас гаргах
– Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
– Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
– Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх
– зарлан мэдээллийн дуут дохиотой байх

– ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэйг онцгой анхаараарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл