8o
Улаанбаатар хот
mobile menu

Музейн хадгалалт хамгаалалт эрсдэлтэй байна

2017-04-15 09:24:00

Музейн хадгалалт хамгаалалт эрсдэлтэй байнаМонгол улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Соёлын тухай”, “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын стандартын хэрэгжилт, дотоод хяналтын тогтолцоонд хяналт шалгалт хийж, үнэлгээ өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилгоор Монголын үндэсний музей, Театрын музей, Монгол цэргийн музейд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтад хамрагдсан байгууллагуудын эрсдлийг 6.5 кодтой “Музейн сан хөмрөгийн бүртгэл, хадгалалт хамгаалалтыг шалгах хяналтын хуудас”-ны дагуу үнэлэхэд хоёр буюу 66,7 хувь нь дунд эрсдэлтэй,  нэг буюу 33,3 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн.
     Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагыг гурван байгууллагад хүргүүлж, зөрчлийг арилгах, эрсдлийг бууруулах, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
нараа
Музейд нэн тэргүүнд мэргэжлийн бус ажиллаж байгаа хүмүүсийг холбогдох яам агентлагууд арга хэмжээ авах ёстой.
2019/09/11 66.181.169.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment