8o
Улаанбаатар хот
mobile menu

Офшорчдыг эсэргүүцэн жагсана

2017-04-15 08:50:00

Офшорын эсрэг жагсанаОфшорын хууль нэлээд хэл ам дагуулах бололтой. Яаран сандран балай хууль гаргалаа хэмээн чуулганы танхимд МАН-аас сонгогдсон ганц нэг гишүүн эсэргүүцэж байсан батлахаар болж тавдугаар сарын 10-наас хүчин төгөлдөр болох нь. Үг утгын зөрүү ихтэй, хамрах хамаатуулах зэрэг цаг хугацааны асуудлаас хамаарч офшорчид шийтгэлгүй өнгөрөх нь гэсэн магадлал ард иргэдийн дунд бий боллоо. Офшорын хууль  цагаан цаасан дээр буусан үхмэл хууль болж үлдэх вий гэсэн эмзэглэл ч түглээ.  Энэ хуулийг оффшорчидтой тэмцэхэд яаж ашиглаж болохыг тунгаахгүйгээр эсэргүүцээд байвал Үндсэн хуулийн цэц дээр унагаах офшорчдын санаархлыг дэмжсэн болох эрсдэлтэй гэж ярих нь ч байна. Оффширчдод энэ хууль огт таалагдахгүй байгаа. Тэд хамаатан садан, төрөл төрөгсөд гэж өршөөх хууль боллоо гэж худал мэдээлэл түгээж байгаа бөгөөд хуулийг унагаахаар Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр бэлтгэж эхэлсэн байна хэмээж байна. Өнөөдөр офшорын эсрэг жагсаал болно. УИХ-ын гишүүн С.Жавхлан оролцохоо илэрхийлсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл