8o
Улаанбаатар хот
mobile menu

Хур тунадас орж сэрүүснэ

2017-04-16 09:00:00

Хур тунадас орж сэрүүснэ2017 оны дөрөвдүгээр сарын 10-17-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 11-12-нд Алтайн уулсын зарим хэсгээр, 13-14нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 14-нд Алтайн уулсаар, 15-16нд зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-ыг хүртэл Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан байна. 15-16нд ихэнх нутгаар сэрүүснэ.  

Төвийн аймгуудын нутгаар: 13-нд Хангайн уулсын өвөрөөр бага зэргийн хур тунадас орно. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи 15-16нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 10-11,16-17нд сэрүүсч Дархадын хотгор, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөроор шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 0-5 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан байна. .  

Зүүн аймгуудын нутгаар: 10-нд зарим газраар, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10,17-нд зарим газраар 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-11-нд сэрүүсч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч ихэнх нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 14-19 градус дулаан байна. 17-нд бага зэрэг хүйтэрнэ.

Говийн аймгуудын нутгаар: 12,15-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. 16-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 13,15-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 16-17-нд зарим газраар 12-14м/с хүрч шороон шуурга шуурна. 10,16-17-нд сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 8-13  градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 12-17 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 16-21 градус хүрч дулаарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл