8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэмт халдлагыг таслан зогсоох эрэлч нохойн үзүүлэх сургалт зохион байгуулав

2017-04-16 09:50:00

Гэмт халдлагыг таслан зогсоох эрэлч нохойн үзүүлэх сургалт зохион байгуулав

Нийслэлийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнайгаар ахлуулсан 23 хүний бүрэлдэхүүнтэй баг Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр хоёр байгууллагын сургалтын төвүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх, хэргийн газрын үзлэгийн хиймэл орчин ашигласан практик сургалтад алба хаагчдыг хамруулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Прокурорууд хэргийн газрын үзлэг хийх зориулалтаар тусгайлан бэлдсэн сургалтын танхим, цагдаагийн студи, номын сангаар зочилж, тусгай ажиллагаа явуулах сургалтад зориулж бэлдсэн газрын байршлын макет, мөн гэмт халдлагыг таслан зогсоох болон эрэлч нохойн үзүүлэх сургалтыг үзэж сонирхсон байна. Уулзалтын төгсгөлд Нийслэлийн прокурор Д.Баярмагнай Сургалтын нэгдсэн төвийн удирдлага, алба хаагчдад талархал илэрхийллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment