8o
Улаанбаатар хот
mobile menu

Энхийг сахиулагчид орон гэрээсээ дайжсан хүүхдүүдийг баярлуулжээ

2015-12-30 15:36:00

НҮБ-ын Бентью баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол, Гана Улсын энхийг сахиулагчид хамтран зул сарын баяраар орон гэрээсээ дайжсан хүүхдүүдийг баярлуулжээ. Энхийг сахиулагчид орон гэрээсээ дайжсан иргэдийн хуаранд амьдарч амьдарч буй хүүхдүүдээс 126 хүүхдийг онцлон тэдэнтэй хамт зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, гарын бэлгээр урамшуулсан байна.Энэ үеэр энхийг сахиулагчид Дотоодын дүрвэгсэдийн хуарангийн хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлж, гараа хэрхэн зөв угааж хэвших талаар хичээл зааж, тэдний дунд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, хамтран дуулж, бүжиглэжээ.Арга хэмжээнд Мужийн зохицуулагч хатагтай Мери Куминс, Монгол, Гана, Зэвсэглэсэн цагдаагийн цэргийн багийн захирагч нар болон Бентью хот дахь НҮБ-ын штабын ажилчид албаны бусад хүмүүс оролцсон байна.Мужийн зохицуулагч хатагтай Мери Куминс энэ үеэр “Зул сарын баяр бол жилд ганцхан тохиох хамгийн сайхан баяр. Энэ өдрийг хүүхдүүд та бүхэнтэй хамт тэмдэглэн өнгрүүлж байгаадаа баяртай байна. Өмнөд Судан улсад энх тайван тогтож, хүүхдүүд та бүхэн дараа жилийн зул сарын баяраа өөрсдийнхөө нутаг, гэр бүлдээ тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
gereesee daijsan ch geh shig
2016/01/23 103.17.108.42