8o
Улаанбаатар хот
mobile menu

Офшорт нуусан хөрөнгөтэй улстөрчдийг эгүүлэн тат

2017-04-17 08:30:00

Офшорт нуусан хөрөнгөтэй улстөрчдийг эргүүлэн тат

С.Жавхлан:Ардчилсан нам С.Баярцогтоос мөнгөө , МАН С.Баяраас мөнгөө олж ир 

“Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-өөс хоёр дахь жагсаалаа хийлээ. Жагсаал цуглаанд олон ирсэн. Энэ удаагийн цуглааны сонин “кадр” Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан. Тэрбээр гудамжны тэмцлийг ”тултал” хийдэг. Хэсэг хугацаанд чимээгүй энэ эмэгтэй тэмцэгч чанараа гээгүй хэвээр байна билээ. Цагдаа нарыг тэр “айлгадаг” нэгэн. Энэ удаагийн цуглааны үеэр ч цагдаа нар түүний дургүй хүргээд байгаа бололтой багахан маргаан тэнд дэгдээстэй байсан. Жагсаалд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ц.Шинэбаяр нараас гадна “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Г.Мөнхбаяр, яруу найрагч Т.Галсан нар ирсэн.  Жагсагчдад офшорын хууль батлах болсон нь таалагдсангүй учир нь тэд хууль батласан нэртэй цаг хожсон, цаашид хэрэгжих боломжгүй худлаа хууль болчихлоо гэцгээж улстөрчдөө эгүүлэн татах, хөрөнгөө офшорт нуусан хүмүүсийг Монголдоо оруулж ирэх зэрэг шаардлагаа тавин, эрх баригчдыг энэ чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлага тавина. Тиймээс жагсаал цуглаан суултын хэлбэрт шилжсэн билээ.  

Одоо болсон. Бид өөрчлөгдөх шаардлагагүй, тэд өөрчлөгдөх ёстой. Энд 200 хан гэр бүл бий. Тэднийг өөрчлөгдтөл бид тэмцэх ёстой” хэмээн уриалж байсан.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:-“Ардчилсан нам С.Баярцогтоос мөнгөө олж ир, МАН С.Баяраас мөнгөө олж ир. Мөн оффшорт нэр холбогдсон 49 нөхрийн нэрс байгаа. Тэд ч мөн хөрөнгөө оруулж ирэх ёстой. Бүгд гадаад дахь мөнгөө олж ирж, тэрний дараа Ерөнхийлөгчийн сонгууль хийе.  

...УИХ-д сууж байгаа, хилийн чанадад хөрөнгөтэй хүмүүсээ нам нь санаачлага гарган эгүүлэх татуулах намын гишүүдийнхээ гадаад дахь хөрөнгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаасаа өмнө гаргаж ир. Эрх баригчид татварын асуудлаар олон түмнээсээ уучлал гуй. Ерөнхийлөгч та УИХ-ын зүгээс гаргаж байгаа алдаатай бодлого дээр хориг тавиач ээ. Ирэх долоо хоногт хориг тавихгүй бол алдаатай бодлогыг дэмжсэнд тооцно. Монголоор маань тэд 27 жил тоглолоо. Одоо болсон. Бид өөрчлөгдөх шаардлагагүй, тэд өөрчлөгдөх ёстой. Энд 200 хан гэр бүл бий. Тэднийг өөрчлөгдтөл бид тэмцэх ёстой” хэмээн уриалж байсан.

Т.Аюурсайхан:Насаараа  шимтгэл төлчихөөд тэтгэвэр гарч чадахгүй амьсгал хураах нь

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны гарагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан суулт хийж байгаа хүмүүстэй ирж уулзсан. Тэрбээр цагдаа иргэдийн хамтад нь байхдаа тэдэнд хандаж учирласан тайлбарласан маягтай үг хэлсэн.

Т.Аюурсайхан:-Энд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнууд олон байна. Таг бүгд ахмадууд, үр хүүхэдтэй. Цалин мөнгө бага хүрэлцэхгүй байна. Цагдаа нар та нар өргөсөн тангарагтаа үнэнч, маш хүнд нөхцөлд ажилладаг. Цалин хөлсөө нэмүүлж чадахгүй, үр хүүхэд чинь цэцэрлэгтээ явж чадахгүй. Энэ улс орны байдал ямар байна. Ахмадууд тэтгэвэртээ гарч чадахаа болилоо. Насаараа ажиллаж шимтгэл төлчихөөд тэтгэвэр гарч чадахгүй амьсгал хураах нөхцөл байдал үүсч байна. Иргэдийн мөнгийг мөлжиж, дээрэмдэж хуурч аваад байна. Энэ өнгөрсөн 10 жилийн алдааг засахаар иргэд иргэний зориг гаргаад  үр хүүхэд, улс орныхоо төлөө цаг агаарын хүйтнийг үл анхааран энд ахмадууд их иржээ. Энэ хүмүүсийн эрүүл мэндийг анхаарч үзээрэй. Суулт хийж байгаа хүмүүс хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юм байна. Үймээн самуун дэгдээх, хүч хэрэглэсэн ямар нэгэн эсэргүүцэлгүй байгаа юм байна. Миний хувьд анхааруулж хэллээ. Эсгийг оруулж дэвсэж өгье. Хүмүүсийн эрүүл мэндийг бодьё. Маргааш буюу даваа гарагт ажил цуглахаар албан бичиг шаардлагаа өгөх юм байна гэхчлэн иргэн цагдаа нартай яриа өрнүүлж  зохицуулж өгч байлаа. Учир суулт зарлагчдын хоёр эсгийг цагдаа нар хураан авчээ. Т.Аюурсайхан гишүүний буянаар өнөө шөнө эсгийтэй боллоо.

“Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-өөс хоёр дахь жагсаалыг Лондон, Солонгос улсад амьдарч байгаа хүмүүс дэмжиж цуглаан зохион байгуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
tegvel edgeer hvnvvsiig ergvvlen tatah heregtei,tolgoig ni ildeg mongol gej baidgiim uu
2017/04/18 103.23.51.4
buhimdsan irgen ene turd heleh uchvvhen vg.
Ene yg vnen,undor naslalttai hugjiltei ornuudtai yduu buurai ornuustai haritsuulaad,ymar vher ni iim yum hiigeed idsen uusnaa darafsuulah geed ,tetgever vnendee avch chadahgv gedgii svrhii olj harjee
2017/04/18 103.23.51.4
Зочин
Ийм тодорхой асуудлыг ойлгохгүй байж офшорийн хөрөнгийг авч ир гэж хий хоосон сэтгэлийн хөөрлөөр ард түмний сэтгэл санааг үймүүлж болохгүй шүү дээ.Тэгэх тусмаа УИХ гишүүн хүн
2017/04/18 202.179.24.239
Зочин
Баярцогт, Баяр нарын офшерт байгаа хөрөнгийг улсаас завшуулсан мөнгө гэдгийг тогтоож баталсны дараа л түүнийг баривчлан улс орондоо авчрах ёстой. Тэгээгүй цагт тэр хөрөнгийг баривчлан авчрах ёсгүй .
2017/04/18 202.179.24.239
Duunya.
Ugaasaa anhnii offshortonguud ni ali hediine gadaad garaad alga bolchihsiim chini odoo ted hariuclaga hvleehgvi sh dee..Toriin alband ajillaj bgaa hvmvvs gehcihsen bolhoor ted hendch hamaaralgvi..
2017/04/17 202.179.24.112
bi bi
huurhii tsagdaa nariig amraahgui hogiin nowshnuud ted bugd ger bultei ger buldee ochmoor l bga shu de
2017/04/17 203.91.118.180
uvuu
Mongol tsagdaad ecgii byryytai haragdcan ym baih daa ...
2017/04/17 139.5.216.246
АРД
АЮУРСАЙХАН ГИШҮҮНЭЭ ӨӨР ШИГЭЭ ҮЗЭЛ БОДОЛТОЙ ЗАЛУУ ГИШҮҮДТЭЙГЭЭ НЭГ ТАЛ БОЛООД АРД ТҮМЭН ДЭЭРЭЭ ИРЭЭД ТЭМЦЭЭЧЭЭ???????????????????
2017/04/17 203.91.117.8