НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа.Энэ удаагийн тохиролд 2017 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, дөрөвдүгээр сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтуудыг хамруулжээ.
Сугалаагаар 100 сая төгрөгийн 1, 20 сая төгрөгийн 2, 4 сая төгрөгийн 10, 500 мянган төгрөгийн 122, 100 мянган төгрөгийн 999, 20 мянган төгрөгийн 9974 баримт тохиролд таарч, нийт 11108 иргэн азтан боллоо.