8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаадад ял эдэлж буй монгол иргэдийн тоо 171-д хүрчээ

2017-04-17 08:54:00

Манай улсаас гадаад улс орнуудад ажиллаж амьдарч буй иргэдийн хувьд хулгай, хар тамхины хэрэгт ихэвчлэн холбогддог гэсэн тоон судалгаа гарчээ. Тодруулбал, энэ оны эхний гурван сарын байдлаар гадаадад ял эдэлж буй иргэдийн тоо 171-д хүрсэн байна. Эндээс 25 хувь нь хар тамхи, 30 хувь нь хулгай, 20 хувь нь танхай, 20 хувь нь хүн амины хэрэг үйлдсэн бол таван хувь нь бусад төрлийн гэмт хэрэгт холбогджээ.

Саяхан Герман улсад ажиллаж амьдардаг монгол залуу тус улсын хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хороосон цуврал аллага ч гэж хэлж болохоор хэрэг гарсан.

Мөн энэ оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсын 12 иргэн гадаадад ямар нэг шалтгаанаар нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл