8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-04-17 09:00:00

ХОНЬ

Хонийн ордонд төрсөн хүмүүс энэ долоо хоногт олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд түлхүү оролцохыг од эрхэс зөвлөж байна. Энэ долоо хоногт ямар нэгэн романтик уулзалт тохиохгүй гэдгийг сануулж байгаа ажээ. Мөн та сэтгэл санаагаа амгалан тайван байлгаж, сайтар амрах хэрэгтэй гэлээ.

ҮХЭР

Үхрийн ордонд төрсөн хүмүүс энэ долоо хоногт гэр бүл, ойр дотны хүмүүстэй цагийг өнгөрөөх хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Мөн даралт ихсэх, зүрх судасны тогтолцоондоо анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна удаан шийдэгдээгүй маргааныг энэ долоо хоногт шийдэх нь эерэг үр дагавар дагуулна.

ИХЭР

Энэ долоо хоногт ихрүүд эрүүл мэнддээ сайтар анхаарах хэрэгтэй. Учир нь кальци болон магни дутагдснаас яс, шүд өвдөх магадлалтай. Мөн найз нөхдийн тань зүгээс санхүүгийн асуудлыг тань шийдвэрлэхэд туслана.

МЭЛХИЙ

Энэ долоо хоног таныг азийн тэнгэр ивээнэ. Гэр бүл, найз нөхөд, хамт олны дунд нэр хүнд тань өснө. Мэлхийн ордонд төрсөн хүмүүс биеийн тамраар хичээллэж, зөв хооллож сурах юм бол ямар ч төрлийн өвчөөс ангижрах боломжтой.

АРСЛАН

Гэр бүлийн уур амьсгалаа сайжруулахыг хүсвэл агаарт гараарай гэж одод зөвлөж байна. Цэвэр агаар, хөгжилтэй дурсамжууд хувийн харилцаанд ч бас эерэг нөлөөтэй. Сэтгэл гутрал, дарамтад орохоос зайлсхийгээрэй. Энэ нь таныг гэмтээх аюул дагуулах магадлалтай. Энэ үед өв залгамжтай холбоотой өр шир, даатгалын асуудлыг шийдэх нь эерэг байх болно.

ОХИН

Энэ долоо хоногт таны ажил хэргийн уулзалтууд бүтэмжтэй байхаас гадна сайн хамтын ажиллагаа бэхжүүлэх боломжтой. Сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байдлаас үүдээд асуудал үүсэх магадлалтай. 4 дүгээр сарын 20-23 хооронд бусад хүний тусламжгүйгээр материаллаг асуудлаа шийдвэрлэж чадахгүй. Учир нь ямар нэгэн асуудалд хууль зүйн зөвлөгөө шаардагдана

ЖИНЛҮҮР

Энэ цаг үед романтик болзоонд явахад тааламжтай. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, ажил хувийн амьдралаа зохицуул. Ажилчид болон холбоотнуудтайгаа харьцах харилцаандаа анхаараарай.

ХИЛЭНЦ

Энэ цаг үе бол ямар нэгэн арга хэмжээнд оролцох, шинэ зүйл сурч мэдэхэд таатай. Мөн заяаны ханиа олоход ч таатай цаг ирж байна. Хэрүүл маргаанаас үүдээд гэмтэл авч болзошгүй. Таны хөдөлмөрч байдлаас шалтгаалан энэ долоо хоногт орлого, нэр хүнд, бүтээлч байдал тань нэмэгдэх эсэх нь шийдэгдэнэ.

НУМ

Гэр бүл, үр хүүхдийн дунд асуудал үүсэх магадлалтай. Зүрх судас болон нүдний өвчинд анхаарах хэрэгтэй. Хэт их ачаалалтай ажиллах нь таны өвөрмөц санаачилгыг нураах магадлалтай

МАТАР

Хэн нэгэнтэй танилцахад таатай цаг. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс энэ долоо хоногт маш идэвхитэй байх болно. Амьсгалын замын өвчин тусах магадлалтай. Илүүдэл зардалдаа анхааралтай ханд.

ХУМХ

Олон нийтийн салбарт амжилттай ажиллах цаг үе тохиож байна. Бие махбодийн асуудалд анхаарлаа хандуулж, нэмэлт витамин хэрэглэх хэрэгтэй.

ЗАГАС

Хувийн санаачилга гарга. Ахмад ажилтан болон хуучин ажилтантай маргаан үүсч болзошгүй. Хууч өвчин хөдөлнө. Бизнесийн салбарт амжилт гаргана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment