8o
Улаанбаатар хот
mobile menu

2017 оныг дуустал хүүхдийн мөнгийг хэвийн олгоно

2017-04-17 09:08:16

 

УИХ-аас батлагдсан Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны төвшинг харгалзан 40 хувьд нь олгохоор болсон. Энэ нь ирэх 2018 оноос эхэлж мөрдөгдөх бөгөөд 2017 ондоо урьдын адил хүүхдийн мөнгийг олгох аж. Өөрөөр хэлбэл энэ оныг дуустал хүүхдийн 20 мянган төгрөгийг хэвийн олгох аж.

Энэ талаар Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр "2017 онд хүүхдийн мөнгийг олгодгоороо олгоно. Харин 2018 онд судалгаанд хамрагдсан нийт өрхийн 40 хувь буюу 298 мянган айлын 521 мянга 907 хүүхдэд мөнгө олгохоор байна.Түүнлэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох арга замыг судалж байгаа" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ХУДЛАА ЯРЬДАГ ХҮМҮҮСТ ХЭН ИТГЭХ ВЭ ДЭЭ АЛБАН ТУШААЛАА ӨГЦГӨӨГӨӨД ЭРТХЭН ОГЦОРЧ ДАЛД ОРЦГОО.
2017/04/18 202.9.40.184