8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-04-17 09:12:09

09.00 цагт: Төрийн ордонд Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн эхэлнэ.


11:00 цагт: Хангарди ордны 1 давхарт байрлах нийслэлийн мэдээллийн төвд Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Улсын физикийн олимпиад 30 дахь удаага зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ жил эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгийн Чингис хаан хотноо болох тухай БСШУСЯ-нд хэвлэлийн бага хурал хийнэ.


12.00 цагт:Засгийн газрын ордны арын “Морин хуур” төвийн кофе шоп-т Тал бичээч Да.Жаргалсайханы “Орон нутгийн үзэгчдийн орон зай дахь урлаг” сэдэвт нээлттэй уулзалт ярилцлага болно.


12.00 цагт: "Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт тэгш хүртээх, Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардаж буй талаар эцэг, эхчүүд хэвлэлийн бага хурал зарласан байна.


14.00 цагт: НҮБ-ын байранд Хүний эрхийн үндэсний байгууллага-иргэний нийгмийн түншлэл 13 дахь уулзалт хэлэлцүүлэг болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment