8o
Улаанбаатар хот
mobile menu

МИ-8 нисдэг тэргийн осолд орсон 4 албан хаагч эмнэлгээс гарчээ

2015-12-30 15:41:00

Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож, нэг цэргийн алба хаагч амь насаа алдаж, 10 алба хаагч бэртэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлж байсан. 
 
Нисдэг тэрэгний ослын шалтгаан тодорхой болсон эсэхийг ЗХЖШ-ын албаны хүнээс тодруулахад "Ослын шалтгааныг тодруулсан дүгнэлт гараагүй байгаа" гэдэг хариултыг өглөө. Ослын шалтгааныг тогтоохоор БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсэг цагдаа, прокурорын байгууллагынхан үзлэг, шалгалт явуулж байгаа юм.
 
Харин ослын улмаас бэртэж, гэмтэн Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 10 алба хаагчийн дөрвийнх нь бие сайжирч өнөөдөр эмнэлгээс гарч буй юм байна. Гэмтсэн алба хаагчдын дөрөв нь мэс засалд оржээ. Тэдэнд эмнэлгийн зүгээс бүх талын эмчилгээ, арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл