8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд Солонгосын пуужингийн туршилт бүтэлгүйтлээ

2017-04-17 09:16:24

Хойд Солонгос өнөөдөр орон нутгийн цагаар 8.00 цагийн орчим пуужин туршсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Өчигдөр Ким Жон Ун цэргийн өргөн хэмжээний парадыг Их удирдагч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойд зохион байгуулсан. Цөмийн пуужинг энэхүү чухал арга хэмжээний дараа харвахаар төлөвлөсөн байжээ.

Солонгосын хойгийн байдал улам хурцдаад байгаа энэ үед “ямар нэгэн өдөөн хатгасан үйлдэл гаргавал цөмийн зэвсгээр хариу цохилт өгнө” гэж АНУ-д анхааруулснаасаа нэг өдрийн дараа ийнхүү Пхеньян пуужин харвах оролдлого хийлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл