8o
Улаанбаатар хот
mobile menu

Элчин сайд С.Баяр оффшор дансаа тайлагнах уу эсвэл огцрох уу

2017-04-17 10:46:00

УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг олонхийн саналаар дэмжиж баталсан билээ.

Энэхүү хуульд Хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг төрийн 37942 албан хаагч болон тэдний гэр бүл үр хүүхэд хамаатан садан төрөл төрөгсөд нэгдмэл зорилго бүхий этгээдийг хамруулж байгаа юм. Ингэснээр ИБУИНВУ-д суугаа Элчин сайд С.Баяр, УИХ-ын гишүүн С.Батболд нарын үр хүүхэд хамаатнууд оффшор бүст байгаа дансаа хааж, хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх үүрэг хүлээж байна. Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал цуглаан хэд хоног өрнөж, түүнийг эргүүлэн тат гэсэн шаардлагыг жагсагчид тавиад байгаа билээ. Түүний хувьд оффшор дансаа тайлагнаж, оффшорт байгаа дансаа хааж, хөрөнгөө татсаныханаа дараагаар Элчин сайдаараа ажиллах боломжтой юм байна.

 "Panama Papers"-ээс тавдугаар сарын 9-нд олон нийтэд ил болгосон улс орнуудын оффшор данстай эрхмүүдийн дотор Ерөнхий сайд асан С.Баярын охин Б.Нандингийн нэр байсан юм. Долоон хаус нь ч түүний эхнэр, охидын нэр дээр байдаг мэдээлэл гарсан билээ. Харин тэрбээр мэдээлэл хийх үеэрээ “Энэ миний хөрөнгө, мөнгө биш, нэр хүндийг минь унагаах зорилгоор, захиалгатай хийж байгаа гүтгэлэг” хэмээн хэлээд өнгөрч байсан. Тэгвэл саяхан батлагдсан оффшорын хуулиар С.Баяр албан ёсоор өөрийгөө шалгуулж хөрөнгө мөнгөө эргүүлэн татсаныхаа дараагаар ажиллах боломжтой болж байгаа аж. 

Панамын материалд холбогдсон Монгол иргэдийн нэрсийг ил болсоны дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр багтсан байгаа.  Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард мөн л хэвлэлийн хурал хийж өөрийгөө оффшор дансгүй хэмээн мэдээлэл хийж байсныг уншигч та бүхэн тод санаж байгаа биз ээ. Түүний хувьд мөн оффшор данс болон эх үүсвэрээ тайлбарлах шаардлагатай болж байна.

Хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ талаар тайлбарыг хийсэн байна. Тэрээр “Энэ хуулийн дагуу Баярын Нандин, Баярын Бадамханд, Сүхбаатарын Бат-Очир нар оффшорт байгаа дансаа хааж, хөрөнгөө татаж, үүнийгээ АТГ-д мэдүүлж байж С.Баяр Элчин сайдаараа, ажиллах боломжтой. АТГ-д мэдүүлсэн хөрөнгийг Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу шалгах, хариуцлага тооцох бүрэн боломжтой.

    Оффширчдод энэ хууль огт таалагдахгүй байгаа. Тэд хамаатан садан, төрөл төрөгсөд гэж ХАВТГАЙРУУЛСАН, ӨРШӨӨХ хууль боллоо гэж худал мэдээлэл түгээж байгаа бөгөөд Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр бэлтгэж эхэлсэн байна. Энэ хууль улс төрчдийн оффшор бүсэд данс нээх, аж ахуйн нэгж байгуулах эсэхийг зохицуулсан бөгөөд тэнд байгаа хөрөнгийг хэзээ байршуулснаас үл хамаарч Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Татварын хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу шалгах, хариуцлага тооцох бүрэн боломжтой юм” гэсэн байна. Тэгэхээр оффшор данстай төрийн өндөр албан тушаал хашиж байгаа эрхэмүүд бүгд хөрөнгө мөнгөө эргүүлэн татаж,эх үүсвэрээ АТГ-т тайлагнах хэрэгтэй болж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Byar ta bair housenuud chin yamar herengiin eh uusvereer hudaldan avsaniig talbarlachihad hangalttai, ugaas huuchin ehneriin chin huuhduud ANU-d iim munge hiigeegui ny lavtai
2017/04/17 66.181.178.254
ард түмэн чамайг үзэн ядаж байна
МАН ын зартай авлигачин С. Баяр 5- залууг буудуулж, буруу шийдвэр гаргаж Хан ресурст 146 тэрбумын торгуул тавиулсан, английн стандарт банкнаас авсан 109 доллар луйвард оролцсон, Оюу толгойг авлигадсан
2017/04/17 66.181.176.147
Kkkkk
Tembuu Bayaryg halah heregtei
2017/04/17 217.172.229.74
ТӨМСӨГ
МАН-ЫН ДАРГА МИ ЕЭ ОВОГТ Ч БАС ЗАСААГҮЙ БОЛЖ ХӨНГӨЛҮҮЛЭХ АЮУЛТАЙ.ТӨМСГӨӨ СУГА ТАТУУЛБАЛ ШАРХАНД НЬ ҮНС ШОРОО ХОЛЬЖ ТҮРХВЭЛ ХУРДАН ЭДГЭРДЭГ.
2017/04/17 202.55.191.76
ТӨМСӨГ
БАЯР СУУДЛААСАА ОГЦОРВОЛ ЦАЙ ОВОГТ ШИНЖААНЫ ЦАГААЧ ТӨМСӨГГҮЙ БОЛНО.
2017/04/17 202.55.191.76