8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-гийн Өргөтгөсөн хөтөлбөр Монголд тавтай морил хэмээн ерөөх л үлдлээ

2017-04-17 11:41:00

Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл энэ сарын 28-нд хуралдана. Эл хурлаар манай улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх нь шийдэгдэнэ. Хаврын чуулган нээлтээ хийсэн цагаас хойш 2017 оны төсвийн тодотголыг дөрвөн удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэж баталсан. Энд эсэргүүцэл хүчтэй байсан. АН тав хоногийн завсарлага хүссэн гурван цагаар хязгаарлаж, хүч тэнцвэрийн илүүрхлээр тодотгол батлагдсан. 

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвөөс төсвийн нийт орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн зардал, цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр л цэгцэлсэн дүнтэй.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС тэгж л зөвлөсөн хэмээн гүрийсээр л байгаад төсвийн тодотголыг УИХ-ын босго давуулж чадлаа. Ингэхлээр ОУВС-гийн өгсөн чиглэл, үүрэг даалгаврыг биелүүлсэн, зохих ёсоор учраас хөтөлбөрт хамрагдах нь тодорхой биз ээ. Төсвийн тодотголын хэлэлцүүлэг халуухан өрнөсөн ч эцсийн бүлэгт УИХ-ын гишүүд төсвийн нийт орлогыг зургаан их наяд 35.7 тэрбум, зардлыг найман их наяд 750.2 тэрбум төгрөг байхаар баталсан. Төсвийн алдагдал хоёр их наяд 714.4 тэрбум төгрөгт хүрэв. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвөөс төсвийн нийт орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн зардал, цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр л цэгцэлсэн дүнтэй. Үүнээс урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр хассан байна. 8.7  их наяд төсвийн зардалтай манай улс 39.6 тэрбум төгрөг танасан нь өчүүхнээс өчүүхэнд тооцогдоно. Ихээхэн хэл ам дагуулж төсвийн тодотголоор нэмж оруулж ирсэн 220 тэрбум төгрөгийн зардлыг нь хасчихсан бол бодитой таналт болох байлаа.

Гэхдээ төсвийн алдагдлыг багасга гэсэн сэтгэл түгшээж, толгой гашилгасан асуудал цаашид “шүдний өвчин”  мэт байсаар байх нь

Төсвийн алдагдлыг ОУВС-гийн 440 сая болон Японы Засгийн газрын 850 сая ам.долларын зээлээр санхүүжүүлнэ. Гэхдээ төсвийн алдагдлыг багасга гэсэн сэтгэл түгшээж, толгой гашилгасан асуудал цаашид “шүдний өвчин” байсаар байх нь.ОУВС-гийн “Орлогоо нэм” гэсэн зөвлөлгөө биелүүлснээр хадгаламжийн хүүгийн орлогод энэ сараас татвар ногдуулахаар боллоо. Автобензин, дизель түүлш болон суудлын автомашины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн. Ингэснээр төсвийн орлого 172.4 тэрбум төгрөгөөр өснө. Өртэй айл өөдлөдөггүй гэдэг. Татвар нэмж ард түмнийхээ ачааг нэмж төр бус жирийн иргэд бүсээ чангална. Өр тавьсан Засгийн газрын алдагдлаа багасгахын сонгодог гарц татвар нэмэх. Татвар нэмэх нь тодорхой байсан бөгөөд харин хэзээ гэдэг нь цаг хугацааны асуудал байлаа. Цаашид төсвийн алдагдлаа татвар нэмж нөхдөг явдал бага гараасай хэмээн найдах л үлдлээ. ОУВС-гийн Өргөтгөсөн хөтөлбөрт Монголд тавтай морил  хэмээн ерөөх л үлдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл