Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар ангид гарсан ослын талаар УИХ дахь АН-ын Бүлгийн дэд дарга Ж.Батзандан, З.Нарантуяа гишүүн, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийж байр сууриа илэрхийллээ. УИХ дахь АН-ын Бүлгийн дэд дарга Ж.Батзандан хэлэхдэ "Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдсноос болж тус салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна.
Гэтэл саяхан Батлан хамгаалахын салбарт алба хааж байсан нэг залууг цэргийн дарга нь хууль бусаар өвлийн хүйтэнд гадаа урт хугацаагаар зогсоосноос хөл, гараа тайруулсан гэдэг мэдээлэл ирж байна. Батлан хамгаалахын Бат-Эрдэнэ гэдэг сайд байгаа. Бөхийг сайд болгосон. Ардын нам Батлан хамгаалах салбарыг бөхөөр удирдуулснаас болж Монголын олон залуучууд амь насаа алдаж, эрсдэлд орж байна" хэмээн хэллээ.
Ж.Батзандан: Батлан хамгаалах салбарыг бөхөөр удирдуулснаас болж залуучууд амь насаа алдаж байна
2017-04-17 13:03:20