8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн хамгийн өндөр настай хүн өөд болжээ

2017-04-17 13:45:17

Дэлхийн хамгийн өндөр настай хүн уржигдар Италид 117 насандаа өөд болсон тухай эх сурвалжууд мэдээллээ.Эмма Морано 1899 оны 11 дүгээр сарын 29-нд Италийн Пьемонт мужид мэндэлжээ. Тэрбээр 1800-гаад оны үеийн амьд сэрүүн байсан сүүлчийн хүн байсан юм.
Түүний ийм урт насалсан нь ген болон хоолны дэглэмтэй холбоотой бололтой. Ээж нь 91 насалсан бол эгч нар нь 100 насалж байжээ. Тэрбээр өдөрт гурван өндөг идэх дэглэмийг 90 гаруй жилийн турш баримталсан гэнэ. Гурван өндөгний хоёрыг нь түүхийгээр иддэг байжээ.Гурван зууныг дамнан наслахдаа Эмма Морано дэлхийн хоёр дайн, Италийн 90 гаруй засгийн газрын нүүрийг үзжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл