Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан хийдэг байсан Т нь өөрийгөө шатааж амиа хорлосон хэрэг гарсан билээ. Тус хэрэг нь төрийн албан хаагчид ажлаасаа олноороо халагдах болсон нь ар гэрийн амьдралд нь ямар хүндээр тусч байгааг харуулсан юм. Энэ хэргийн дуулиан намдаж амжаагүй байхад тус аймагт дахин нэг иргэн өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна. Тодруулбал энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02.00-03.00 цагийн орчимд Идэр сумын иргэн 46 настай Б гэгч эрэгтэй эзэнгүй байсан айлын гэрийг шатаж, угаартсан байдалтай амь насаа алджээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн айл эзэнгүй байсан гэнэ. Амиа егүүтгэсэн этгээд тус айлын тооноор нь орж өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. Хэргийг Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.