
Увс аймгийн Цагаанхайрхан суманд өчигдөр буюу энэ сарын 13-нд газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээлэв. Тус сумын төвөөс урд зүгт 34 км-т/ Ө-49010/00’’ У-94029/00’’-т байрлах Далан хуруу багийн “Үзүүрийн булаг” гэдэг газарт өдрийн 1:42 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй аж.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              