8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Маргаашнаас цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна

2017-04-18 09:08:50

Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээллээр зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар, 18-19-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулжээ.

Маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Ихэнх хугацаанд сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 20-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Хавар болохоор үүл буудаад байдаг юмуу хаашаа юм. байнга тэнгэр хуйсагнана, бороо ч олигтой орсон юм байдаггүй, бөөн улаан шороо. Үүл буудаж хүчээр бороо оруулахаар л яг ингэдэг дээ.
2017/04/18 202.179.31.103
  • Recent
  • Most Read
  • Most Comment