ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар “Б.Хурц хуулийнхныг хуурсаар байх уу” гэсэн гарчиг бүхий олон хуудас захидал бичсэн билээ. Хариуд нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ сарын 14-ний өдрийн “Үндэсний шуудан” сонинд “Хуулийнхан өөрсдийхөө зохиосон “хавх”-нд өөрсдөө бүдэрч уналаа” хэмээх гарчигтай, мөн л олон хуудас нээлттэй захидлаа хэвлүүлсэн. Өчигдөр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар телевизийн ярилцлаганд орлоо. Түүний ярилцлагаас Онцлох 30 ишлэл бэлтгэн хүргэж байна.
- Би 1963 оны 4 дүгээр сарын 13-нд анх Цагдаагийн байгууллагын Улсын онц чухал объяктыг хамгаалдаг салаанд ажилд орсон
- Тагнуулчтай амьдралаа холбоод нэлээд удсан. Анх 1978 оны тавдугаар сард өмнө Дорноговь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст зүгийн цэрэг тагнуулын оюулыг судлах ажилд явсан.
- Тагнуулын сургуулийг Москвад төгссөн. Арван жил ажлаад хөгширсөн хойно сургууль төгссөн. Сөрөг тагнуулын дээд сургуулийг төгссөн.
- НАХЯ-ны дүн шинжилгээ мэдээллийн төвд ажиллаж байсан. НАХЯ-ны чиглэлээр улс орны гадаад дотоод нөхцөл байдал, сөрөг тагнуулын чиглэлээр авагдсан мэдээллээр судалгаа хийж, дүн шинжилгээ хийдэг байсан.
- 1990 оны 10 дугаар сарын 19-ны ТЕГ-ын дарга болсон. Тухайн үед Засгийн газрыг Д.Бямбасүрэн удирдаж байсан. Тэр үе манай улсын нөхцөл байдал тун хүнд байсан.
- Намайг дарга болж байх үед лангуун дээр давснаас өөр юм байхгүй гэж ярьж байсан үе.
- Манай улсад хүнсний хомсдол 1979 оноос л эхэлсэн.
- 1990 онд тагнуул аюулгүй байдлын нууц бичиг баримтыг ил болго гэж шаардаж байсан.
- Н.Багабандийг тагнасан хэрэгт би ямар ч холбоогүй.
- Хятадын тагнуулын Ли Мо авгайг техникийн аргаар тагнаж байсан юм билээ. Би ч мэдээгүй. Тухайн үед Ли Мо УИХ-ын дарга байсан Б.Баганбандитай уулзсан юм билээ. Тэгээд тэр хоёрын яригдсан яриа бичигдсэн байсан.
- Гэхдээ би Н.Багабандийг биш Ли Мог тагнаж байтал Н.Багабанди уулзсан. Тэгээд би буруутан болчихсон.
- Н.Энхбаяр, Жасрай, Н.Багабанди нарыг би ерөөсөө тагнаагүй байтал хэрэгт уначихсан. Тэгээд л 10 гаруй жил байцаагдаад л явсан.
- Хятадын тагнуулыг тагнаж байхад л манай улс төрийнхөн тэр хүнтэй уулзчихдаг.
- Хятадаас хортой архи, улаан мөнгөн ус орж ирдэг байсан. Гурил гэхэд 75 хувь нь ясны гурил, дотроос хүний шүд хүртэл орж ирсэн.
- Улаан мөнгөн усны хэргийг илрүүлж чадаагүй.
- Улаан мөнгө ус зэвсгийн наймаанд томоохон албан тушаалтантай холбогддог.
- Монгол Улсын иргэний үнэмлэхийг Хятад хүнд олгосон хэрэг хүртэл илэрсэн.
- Манайхаас бусад улс орон бусад улстай гэрээ байгуулахдаа энэ газар хэр найдвартай вэ гэдгийг тагнуулаар шалгуулдаг.
- Бусад улс орон гэрээ байгуулж байгаа ажлын хэсэгт тагнуулын ажилтаныг заавал оруулдаг. Харин тухайн тагнуулын ажилтан нь тагнуулчаас гадна улс төр, эдийн засгийн мэргэжилтэн байх ёстой. Бусад улсад энэ тогтчихсон.
- Манай улсыг 1900 оноос эхлээд Хятадын тагнуул судалж эхэлсэн. Манай улсыг дотор нь хагаралдуулах ажиллагаа явуулж байсан.
- УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хятадлын тагнуулын арга барилтай ижилхэн хагалган бутаргаад байгаа.
- Ц.Нямдорж 1990 оны тав дугаар сард Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрчүүд байдаг. Тэр үйл явдлыг харуулсан зураг ч байдаг. Энэ баримтыг шүүх авч хэлэлцээгүй.
- Хятадын тагнуулын байгууллага 1990 оноос Ц.Нямдоржийг судалж эхэлсэн. Тухайн үед Ц.Нямдорж ЗГХЭГ-т ажиллаж байсан шиг байгаа юм.
- 1992 оны 1 дүгээр сарын сүүлчээр Ц.Нямдоржийг Хятадын тагнуул аваад явсан. Ц.Нямдоржийг элсүүлэх гол зорилготой аваад явсан.
- Прокурорт би Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт тавьсан.
- Ц.Нямдорж худал ярьдагаараа ярьж, хүн гүтгэдэгээрээ гүтгэж байна.
- 2003 оны тавдугаар сарын 20-ны өдөр 1000 гаруй хүн манай байрны гадаа ирсэн.
- Намайг мөрдөнгөөс гарахад гэрийн утсаар байнга залгаж дарамталдаг байсан.
- Намайг заналхийлээд байхаар нь би хэсэг чимээгүй алга болсон.
- Ц.Нямдорж Хятадын тагнуулын арга барилаар хагалган бутаргаад байна