8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Улаан мөнгөн ус авна" гэсэн залилангаас болгоомжил

2017-04-18 09:45:00

Монгол Улсын холбогдох салбар хариуцсан сайдуудын хамтарсан тушаалаар мөнгөн усыг химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан. Гэтэл сүүлийн үед энэхүү хорт аюултай бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх, илгээх, борлуулах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Үүгээр ч зогсохгүй олон нийтийн сүлжээгээр "ОХУ-д үйлдвэрлэсэн 1950-иад оны "Зил" хөргөгч, индүү, хүндийн өргөлтийн туухай, дөшийг өндөр үнээр худалдаж авна. Эдгээр зүйлс дотор улаан мөнгөн усбайдаг. Хятад иргэд өндөр үнээр худалдаж авч байна" гэх мэт иргэдийг төөрөгдүүлсэн хуурамч мэдээлэл цацагдаж, зарим иргэд эдгээр цуурхалд итгэж хохирсон тохиолдол гарсан. Иймд "Улаан мөнгөн ус авна" гэсэн зар, залилангийн хэргээс сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment