8o
Улаанбаатар хот
mobile menu

Нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ

2017-04-18 09:57:54

Нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлжээ. Нөөцөд бэлтгэсэн үхрийн ястай махыг 5750 төгрөг, хонины ястай махыг 5400 төгрөг, ямааны ястай махыг 4400 төгрөгөөр худалдаалж байгаа аж. Тодруулбал, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 108 дэлгүүр, Дархан хотод 118 дэлгүүр, Эрдэнэт хотод 21 дэлгүүрээр тус тус худалдан борлуулж байгаа юм байна. Зах зээлд нийлүүлж буй махны үнийг нийслэлийн статистикийн газрын 2017 оны 04 дүгээр сарын эхний долоо хоногийн дүн мэдээтэй харьцуулж үзвэл үхрийн махны үнэ 2195 төгрөг буюу 38.2 хувиар, хонины мах 1440 төгрөг буюу 26.7 хувиар, ямааны мах 425 төгрөг буюу 9.7 хувиар тус тус хямд байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment