Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 381 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 328 дуудлага бүртгэгдсэн байна. Осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Үүний 2 нь сургуулийн насны хүүхэд байжээ. Мөн өчигдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг саатуулсан байна.
Ослын шалтгааныг авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдсөн 9 осол, онхолдсон 1 осол бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна. Тухайлбал, ХУД-ийн нутаг 49-р байрны замд T.Prius маркийн автомашины жолооч 6 настай З-г ганцаараа явж байхад нь мөргөж гэмтээжээ. Тиймээс эцэг, эхчүүд бага насных хүүхэддээ тавих хараа хяналтай сайжруулахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.