Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага жилд 1000-1200 ирдэг гэх судалгаа гарчээ. Бидний нүднээс далд, нам гүмд олон эмэгтэй, олон хүүхэд хүчирхийллийн золиос болж амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай шинэ хуулиар хүчирхийлэл үйлдэгдэж буйг үзсэн, харсан, сонссон хүн хууль хяналтын байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэг давхар хүлээж байгаа юм. Хэрэв мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тухайн иргэн өөрөө хариуцлага хүлээх зохицуулалт тусгасан байгаа.
Түүнээс гадна шинэ хуулиар эхнэр нь нөхөртөйгөө хамтран амьдрагчтайгаа эвлэрч цагдаад гаргасан гомдол өргөдлөө татаж авсан ч цаашид үргэлжүүлэн шалгаж эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалт орсон байгаа гэдгийг онцолж байна.