8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Гэрэл: Шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ

2017-04-18 12:30:00

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Төрийн гурван өндөрлөгт хандаж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд хайхрамжгүй хандсан БСШУС-ийн сайд Ж.Батсуурийг огцруулах шаардлага тавьж байгаагаа хурлын эхэнд онцолсон юм. 

Өнөөдрийг хүртэл чанартай боловсрол олгох, тэдэнд хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлэх, харааны бэрхшээлтэй багш ажилчид, хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлыг шийдвэрлүүлэх асуудлаар БСШУС-ын сайд Ж.Батсуурьт хандан удаа дараа асуудал тавьж байсан тухайгаа хэлсэн. Гэтэл БСШУСЯ энэ асуудлыг үл тоон ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа учраас энэхүү шаардлагыг хүргүүлээд байгаа юм байна.  

Уг шаардлагад "Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоож, дорд үзэж байгаа Ж.Батсуурийг нэн даруй огцруулах, Бага дунд боловсролын тухай хуулийн 13,3-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага харьяанд байна гэж заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа 116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ын харъяа болгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч дорвитой арга хэмжээ аваагүй, асуудлаа мэддэггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй, чадваргүй, мэдлэггүй сэтгэлгүй байдлаар удирдах алба хашдаг 116 дугаар тусгай сургуулийг удирдлагыг өөрчлөх шаардлагатай байна” гэв.


Энэ талаар МХҮХ-ын Ерөнхийлөгч Д.Гэрэл “Энэхүү шаардлагын хариуг энэ сарын 21-ны дотор өгөхгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэдгээ мэдэгдсэн юм. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment