Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурна гэдгийг УЦУОШГ-аас анхааруулсан билээ. Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдал хүрсэн байна. Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, зорчигч, жолооч нар анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.