8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүйтээд буй Х.Бадамсүрэнг яах вэ Ерөнхий сайд аа

2017-04-19 08:00:00

“Эрдэнэт” үйлдвэр захирал Х.Бадамсүрэн амташсан хэрээ 13 дахина гэдгийг үлгэрээр их хөрөнгөний эзнээр суунгуутаа 01 тоот тушаал гарган 300 саяар автомашин авсан. Одоо бүүр алтан загасны эмгэн шиг алхам тутамдаа аяглаж өглөө бүр сэрэхдээ 100, 100 сая тансаглал нэхдэг болох шив дээ. Эрдэнэтэд амьдрах байрандаа зориулж 180 сая төгрөгөөр тансаг тавилгууд авч тавьсан байх юм. Энэ янзаараа түүний шуналд хязгаар гэж байхгүй нь бололтой. Арабын шейх, шах шиг л өрөөнийхөө бариул бүрийг алтаар бүрж, шаландаа оюу номин үнэт шигтгээ суулга хэмээн дөвчигнөх вий дээ.

Түүний сард авах 24.5 сая төгрөгийн цалин, түр амьдрах байр, унах унаа, гэрээ дуусч буцах үед нүүх зардал, энэ дөрвийг үйлдвэрийн мөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн нь дэндүү чамлалттай санагдаад сав л хийвэл хэдэн зуун сая төгрөг зарцуулах тоот тушаал гарган эзгүй хээр бузгай жаргаж суугаа юм даг.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор:- “Х.Бадамсүрэнгийн эдлэх эрх хангамжаас арван төрлийг хассан. Зайлуул, өмнөх дарга нар шигээ хангамж эдлэх ёстой гээд хүний эрх яриад заргалдаад явсан ч болохоор, арай дэндүү хасаж танасан” гэж ярьсан удаатай. Түүний сард авах 24.5 сая төгрөгийн цалин, түр амьдрах байр, унах унаа, гэрээ дуусч буцах үед нүүх зардал, энэ дөрвийг үйлдвэрийн мөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн нь дэндүү чамлалттай санагдаад сав л хийвэл хэдэн зуун сая төгрөг зарцуулах тоот тушаал гарган эзгүй хээр бузгай жаргаж суугаа юм даг. 180  саяын тавилгаар гоёсон байраа 24 саяар засварласан. Тэрбээр “Melodia” брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдэлийг 25.5 сая төгрөгөөр, нэмээд 15 саяын хувцасны шүүгээ, 8.1 саяын коммодоор хослуулан байж л сая нэг нойрсох болсон гэнэ.

Цаашлаад тохижуулсан тавилга сэлтийг дурдвал жирийн иргэд илтэд дургүйцмээр тоо арав, хорин саяар л дурдагдана. Тодруулбал, 22 саяын үнэтэй гал тогооны тавилга, дээр нь шарах шүүгээ, плитка, агаар шүүгч, холигчоо хүртэл авахуулахад 2.8 сая зарцуулж, “Melodia”  брэндийн 8 сандалтай ширээг 16 саяар авчээ.

Түүнчлэн “Donatello” брэндийн буйдан 2165 сая төгрөгөөр, MELODIA брэндийн зочны өрөөний иж бүрдэл 20 саяар, жижиг ширээ 3.2 саяар тус тус авч зочны өрөөг тохижуулахгүй л бол тухлахад нэн хэцүү санагдаж л дээ.

Гэтэл таны мэдлийн, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон журмын нөхөр чинь хэлсэн үгийг чинь огтоос тоохгүй дэндүү даварч байгаа юм шүү.

Х.Бадамсүрэнгийн байр гурван унтлагын өрөөтэй. Нөгөө хоёр өрөөнд нь тус бүр 10 саяын унтлагын иж бүрдэл, ажлын өрөөг нь 8.6 саяын тавилгаар чимсэн байх юм.  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Та:- “Төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бид үлгэрлэх үүрэгтэй. Энэ алхам төрийнхөө төлөө ард түмнээсээ илүү ачааг үүрдгээрээ бахархдаг албан хаагчдын хувьд эхлүүлэхэд төвөггүй. Харин албадлагаар, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юм уу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд одоо явж болно гэж саяхандаа хэлсэн.Ингэж хэлсэн үг тань цаг хугацааны хувьд нэг их хуучраагүй.

Гэтэл таны мэдлийн, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон журмын нөхөр чинь хэлсэн үгийг чинь огтоос тоохгүй дэндүү даварч байгаа юм шүү.

Гэтэл захирал Х.Бадамсүрэнд сард авах 24.5 сая төгрөгийн цалин нь чамлагдаад байна.

Эрхэм Ерөнхий сайд Та бас:-Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго гэсэн. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн таны тодорхойлж хэлснээр ажилдаа гологдож байна.

Бас Та:-Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй. Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин, урамшууллыг 30-60 хувь бууруулсан. Одоо бусад хангамж, илүүдэл зардалд боломжит хэмнэлт, таналт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болголоо гэсэн. Гэтэл захирал Х.Бадамсүрэнд сард авах 24.5 сая төгрөгийн цалин нь чамлагдаад байна. Түүнийгээ ойр ойрхон илэрхийлж сав хийвэл төрийн халаас уруу дураараа гар дүрэн дэггүйтээд цамнаад байх шиг. Энэ янзаараа байгууллагаа ашигтай ажиллуулах нь битгий хэл авлига, ашиг сонирхлын зөрчлийг ил тод хийж, тансаглал гэдэг үгийг жинхэнэ утгаар хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд Та анзаарахгүй яваад байгаа биш байлтай. Таны үг, захирамжийг огт тоохгүй нөхрийг сольж чаддаг, чадварлаг нэгэнд албыг өгч Ерөнхий сайд та чих амар төрөө засаглавал зүгээрсэн гэж бодогдох юм.

Мэдээж хэрэг Х.Бадамсүрэн захирлаа дууриаж орлогч захирлууд, зөвлөх, туслахууд нь тансаглал эдлээд эсвэл мөрөөдөөд суугаа нь тодхон байна. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн байж төр бүсээ чангатгана гэсэн мундаг үгийнхээ эзэн нь болохыг эрхэм таниас хичээнгүйлэн хүснэм.      П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ovoo gertee ach guchaa harsan shig suumaar da
2017/04/20 103.26.195.107
Chimgee
zailuulaach
2017/04/19 103.57.93.87
иргэн
Онгоц авч өг кк Эдлэх эрх гэж хэн тогтоож өгсөн юм хуцах юмаа
2017/04/19 43.242.243.29
эрка
Монгол энэ мэт новшнуудын тансаглал, шуналаас болж л хямарч бгаа юм биш үү.
2017/04/19 150.129.142.165
zochin
Tsalingaas ni 80% suutgaad tuluul.
2017/04/19 103.229.122.123
Хуа Вей
Бадасүрэнг оролдвол Ми овогтын шахааны булхай илрэх болно.
2017/04/19 202.55.191.76
tetgevt suuj baih uvguniig darga bolgoson chin bur altan zagasnii emgen bol chihloo yanaa tamine.
zochin
2017/04/19 175.45.146.211
  • Recent
  • Most Read
  • Most Comment