Энэ сарын 15-наас Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг 08:00 цагт эхлүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж хэрэгжиж эхлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Боловсролын Газраас төрийн өмчит цэцэрлэгүүдэд чиглэл өгчээ.
Нийслэлийн Боловсролын Газрын дарга Н.Гантулга "Нийслэлийн төр захиргааны байгуулагуудын ажлын цагт өөрчлөлт орсонтой холбогдуулан цэцэрлэгүүдийг дотооддоо зохицуулалт хийгээд 07:30 цагт хүүхдээ хүлээж авдаг байх чиглэл өгсөн. Энэ нь албан ёсоор бүх цэцэрлэгийг 07:30 цагт эхлүүлнэ гэсэн шийдвэр биш юм" хэмээн тайлбарлажээ.