МИАТ компани өнөөдөр олон улсын болон дотоодын нислэгүүдээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. Тодруулбал, өнөөдрийн олон улсын нислэгээс Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 нислэг, Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ 298 нислэг хойшлогджээ.
Өдрийн 16.45 цаг, 16.50 цагт тус тус буух байсан нислэгийг Улаанбаатарт тэнгэр бүрхэг, цаг агаар таагүй байгаагаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.