8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэйл Сакер: Энэ бүх зардлыг Монгол Улсын ард түмэн нуруун дээрээ үүрэх нь ойлгомжтой

2017-04-18 17:06:00

 


Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталсан билээ. УИХ-аас төсвийн тодотголыг баталснаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт”-т хамрагдах бололцоо бүрдэж, Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан энэ сарын 15-нд товлогдоод байгаа. Тус хөтөлбөрийн талаар ОУВС-ийн суурин төлөөлөгч Нэйл Сакераас тодрууллаа. 

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсоноор долоон төрлийн татвар нэмэхээр болсон. Манай улс тус хөтөлбөрт хамрагдахын тулд тус татварын нэмэх шаардлага тавьсан уу?

ОУВС-гийн хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийн тогтворжуулахад оршиж байгаа. Ингэснээр цаашид эдийн засгийн өсөлтийг тогтвортой түвшинд хангаж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.  Монгол Улсын төсвийн алдагдал маш өндөр түвшинд байгааг та бүхэн мэдэж байгаа.Төсвийн алдагдал өндөр байгаагаас болж Засгийн газар их хэмжээний зээл авч алдагдлаа санхүүжүүлэх шаардлагатай. Зээлийнх нь өртөг өндөр байгаагаас өрийн үйлчилгээний төлбөр жилийн жилд нэмэгдээд явна. Энэ бүх зардлыг Монгол Улсын ард түмэн нуруун дээрээ үүрэх нь ойлгомжтой. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд юуны түрүүнд төсвийн зарлагыг бууруулах шаардлагатай. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цомхотголын асуудал огт яригдаагүй. Мөн нийгмийн халамжийг бууруулах асуудал яригдаагүй.
Татварын хувьд НӨАТ-ыг нэмэгдүүлэхгүй гэсэн зарчимтай. Учир нь НӨАТ хамгийн өргөн хүрээнд үйлчилдэг учраас зайлсхийсэн. Харин өндөр орлоготой хүмүүст илүү их татвар ногдуулдаг системийг нэвтрүүлэхийн төлөө бид ажилласан.
-Төсвийн тодотгол батлагдсан. Нийгмийн зарим хэсэг нийгмийн даатгалын шимтгэл нэмэх зэрэг зарим арга хэмжээнд эргэлзэж байна. ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар маргаантай байгаа асуудлуудыг эргэж харах боломжтой юу?

-Нийгмийн даатгалын систем төлбөрийн чадваргүй болчихсон байгаа. Жил бүр төсвөөс Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа татаасын хэмжээ нэмэгдсэн. Цаашид энэ татаасыг төсөв үүрч гарах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа учраас хувь хэмжээ болон тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн юм. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг нэг өдөр биш ойрын хэдэн жилийн дотор хэрэгжүүлнэ.
-Монголын эдийн засаг хамгийн ойрхондоо хэзээ сэргэж эхлэх хүлээлттэй байна вэ?
-Монголын эдийн засгийн сэргэлтэд өндөр хүлээлттэй байгаа. Яагаад гэвэл уул уурхай, хөдөө аж ахуйн өсөлт ажиглагдаж байна. Сүүлийн үед эдийн засагт итгэх итгэл сэргэж, төгрөгийн ханш тогтворжиж эхэллээ.
Энэ жилийн тухайд өсөлт харагдахгүй ч дараа жилээс өсөлт бий болно. Итгэл сэргэсэн учраас илүү олон салбарт хөрөнгө оруулж, олон ажлын байр нэмэгдэнэ.
-Засгийн газар нөхцөл байдлыг ашиглаад ОУВС-тай тохироогүй татваруудыг нэмсэн гэж сөрөг хүчин үзэж байгаа. Ийм зүйл болсон уу?
-Сая батлагдсан төсвийн тодотголд ОУВС, Засгийн газрын тохиролцсон бүх арга хэмжээ тусгагдсан гэж бодож байна. Цаашид төсвийн алдагдлыг бууруулах гол зорилготой байгаа.Үүнтэй холбоотой төсвийн орлого, зарлагыг тэнцвэртэйгээр авч чадсан


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
зардал танах асуудлыг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй унаа утас гадаадад тэнэх зэрэг үргүй зардал гаргахыг л тэвчих
2017/04/19 112.160.41.88
FUCK
Энэний хэрэг гэж юу байдгийн зайл
2017/04/19 202.9.41.146
kkkkkkkkkk
fuck
2017/04/18 103.57.95.69
иргэн
тэгээд зардлаа бууруулах тал дээр ямар ч ажил хиййгээгүй. Зардал өндөр байгаа дээр тулган шаардаж болдоггүй юм уу
2017/04/18 115.187.88.2
  • Recent
  • Most Read
  • Most Comment